УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурханы тавилан байсан гэж харж байна. Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг Монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр, нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж, шинэ Ардчилсан Намыг байгуулж, шинэ хөгжлийн төлөө, шинэ Монголын төлөө намыг байгуулж, ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй намыг байгуулж байна. Шударга ёсны төлөө амиа золиослох хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Бид өнөөдрөөс Монголын хөгжлийн төлөө хамгийн тодорхой, зөв бодлогыг хэрэгжүүлэх болно. Ард түмэн газрынхаа, баялгийнхаа, төрийн эрх мэдлийн эзэн байх болно. Хамгийн гол нь Монголын ард түмэн ирээдүйнхээ эзэн байж, ирээдүйдээ итгэлтэй байх шинэ цаг үеийн, шинэ Монголын нам байх болно" гэлээ.