Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ оны эхний 2 сарын өвчлөл, эндэгдлийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 6133 эх амаржиж, 6175 хүүхэд төрсөн байна. Төрөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 төрөлтөөр буюу 1.1 хувиар нэмэгдсэн.
Мөн нийслэлийн хэмжээнд нийт 1340.3 мянган үзлэг хийгдсэн ба нийт үзлэгийн 49.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Нийт үзлэгийн 33.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44 хувийг өвчний учир амбулатори, 13 хувийг гэрийн идэвхтэй хяналт, 8.9 хувийг диспансерийн хяналтын үзлэг, 0.6 хувийг гэрийн дуудлага тус тус эзэлж байна.
Оны эхний хоёр сарын байдлаар халдварт өвчний 3489 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 24.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 0.6 хувиар буурчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4.5 байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр дүүрэгчилсэн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж, 102 эмч, мэргэжилтнийг хамрууллаа” гэж ярилаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс