Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан тухай нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. Тэгвэл амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өнөөдөр Батлан хамгаалах яамны дэргэд суулт хийж байна.
Амиа алдсан А-гийн ар гэрийнхэн өнгөрсөн сарын 15-нд Батлан хамгаалах яаманд өргөдөл өгсөн ба өргөдлийнхөө хариуг авах гэж суулт хийж байгаа аж.
Тухайн өргөдөлдөө нэгдүгээрт хэргийг үнэн зөвөөр шийдэхийг, хоёрдугаарт албан хаагчдын сахилга батгүй байдлаас болж цэргүүдийн амь нас хохирч байгаа тул цэрэг армиа шинэчилж өөрчлөхийг, гуравдугаарт өнчирч хоцорсон эхийн сэтгэл санааны хохирлыг төлж өгөхийг хүссэн байна.
Амь үрэгдсэн цэргийн эмээ Д. Алтангэрэл:
“Өнөөдөр бидэнд ээжийнх нь энэ шүлэг, малгай зураг нь үлдэж байгаа нь харамсалтай. Батлан хамгаалахын сайд өргөдлийг маань хүлээн авсан ч хариугаа өгөлгүй сар гаран боллоо. Тиймээс хариугаа авахаар уулзахыг хүсэж энд сууж байна. Хариу автал эсвэл хүлээж авж уулзтал нь энд хүлээнэ.
Шинжилгээний хариу гарсан. Эхэлж гарсан хариугаар гаднын нөлөөгүй гэсэн. Тэр битгий хэл сүүлдээ өвчний улмаас нас барлаа гэж онош тавьсан. Бид түүнийг нь анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин Эрдэнэтэд шинжилгээ хийлгэхэд уруулын дотор тал, хоолой багалзуур, уушгиндаа цус хуралттай, нуруу нь гаднын нөлөөтэй хөх няц болсон гэх мэт онош тавьсан. Гэтэл энд ирэхэд ачааллаа даахгүй зүрх нь зогссон гэж оношилсон. Бид үүнтэй санал нийлэхгүй байна.
Бид нэг сарын 22-ны 18:00 цагт амь үрэгдлээ гэдэг мэдээг сонсоод шөнөжингөө явсаар өглөө 05:40 цагт ирсэн. Ингэх замдаа “очтол битгий задлан хийгээрэй” гэж Дорноговийн цагдаагийн хэлтсийн даргатай ярьсаар явсан юм. Гэтэл биднийг очихоос өмнө шөнө дунд задлан хийчихсэн байна билээ. Тэгэхээр бүр илэрхий хуйвалдаж байгаа нь мэдрэгдсэн л дээ. Бид нүдээрээ үзсэн болохоор, гэрчтэй баримттайгаар хэлж байна.
Тэрнээс урьд нь ч ийм хэргүүд болж байсан юм билээ. Түүнийг Дорноговийн шүүх эмнэлгийнхэн мушгин гуйвуулаад л хаячихдаг. Тэрнийг нь ар гэрийнхэн нь нүдээрээ үзээгүй болохоор итгэчихдэг. Гомдол гаргах гэхээр баримт байхгүй. Ингэж явсаар энэ байгууллагуудын үйл ажиллагаа ялзарсан юм байна гэж бодож байна даа” хэмээн ярилаа.
19 настай цэргийн амиа алдсантай холбоотой хэрэг Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаах шатанд байгаа юм.
А.Эрхэмбаяр