Хугацаат цэргийн албанд татагдаж, эх орныхоо энхийн манаанд зогсож буй эрэлхэг залуусын хувьд хамгийн гайхалтай бэлэг юу вэ? Төрөлх гэр, аав ээж, амраг саднаасаа холдсон тэдэнд хайртай дотнын хүмүүстэйгээ хальтхан ч болов уулзах нь хамгийн сайхан бэлэг гэж нэгэн дуугаар хариулах байх.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Мобиком Корпораци, Зэвсэгт хүчний жанжин штабын тусгай зөвшөөрлийн дагуу цэрэг эрсийнхээ амьдралд өнгө нэмсэн гайхалтай ‘’бэлгийг’’ авч очжээ.
“Чухал зочид ирнэ, бэлтгэлээ ханга” гэсэн тушаалын дагуу жагсаалд зогсох эдгээр залуус чухам ямар хүмүүс өөрсдийг нь зорьж ирснийг мэдэхгүй сэтгэл догдлон хүлээнэ... Үнэн хэрэгтээ хэн нэгэн өндөр албан тушаалтан эсвэл олны танил эрхэм биш, харин тэдний хамгийн ихээр хүлээж, бодож, санагалзаж суусан хайртай дотнын хүмүүс нь байна гэж эр цэрэг залуус зүүдлээ ч үгүй байсан биз ээ. Гэнэтийн бөгөөд дахин давтагдашгүй энэхүү айлчлалын үеэр хүн бүрийн нүднээс баярын нулимс дусалж байлаа. Эр зориг, тэсвэр хатуужил сууж яваа цэрэг эрсийн маань аньсага чийгтэн, ижий аавдаа үнэрлүүлэн зогсож байв. Энэхүү арга хэмжээнд цэргийн албанд мордсон хүүхэдтэйгээ удаан хугацаанд уулзаагүй, алс холын Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан зэрэг аймгуудаас эцэг эхчүүдийг сонгон урьжээ. “Хайр түгээе” аяны хүрээнд Мобикомын хамт олны ажилд дэмжлэг үзүүлсэн ажилласан ЗХЖШ-ын хамт олон, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж байна. Монгол цэргийн цог золбоо, босоо хийморь үргэлж өөдөө байг. Монгол Цэргийн баярын мэнд хүргэе!
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК