“Технологийн нууц хулгайлсан”, “Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг зөрчсөн” гэх зарга үүсээд байгаа энэ үед “Huawei Technologies”-ийн орлого 2019 оны эхний 2 сард жилийн өмнөхөөс 36 хувиар өслөө. Харин борлуулалтын өсөлт нь 2018 оны 21 хувь, таамаглаж байсан 15 хувийг тус тус давах магадлалтай гэж үзэж байгаа аж.
“Бээжинд зориулж барууны орнуудыг тагнах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж “Huawei” компанийг сүүлийн арав орчим жил буруутгасаар ирсэн. Улмаар өнгөрсөн оны XII сард “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирлыг баривчилснаас хойш Шенженьд төвтэй тус компанид үзүүлэх шахалт улам нэмэгдээд байна. “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ван Жоумэнийг АНУ-д шилжүүлэх хүсэлт хүлээгдэж байгаа энэ үед компани тав дахь үеийн утасгүй интернетийн сүлжээг ашиглахгүй байх АНУ-ын шахалттай нүүр тулаад байгаа юм.
Б.Ариунболд