Португалийн шигшээ, Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиано Роналду болчимгүй үйлдлийнхээ төлөө Европын хөлбөмбөгийн холбооноос шийтгэл хүлээж, “Аякс”-ын эсрэг хийх Аваргуудын Лигийн шөвгийн 8-ын эхний тоглолтыг өнжиж магадгүй болжээ.
34 настай тоглогч “Атлетико Мадрид”-тай хийсэн шөвгийн 16-ийн хариу тоглолтод 3 гоол оруулсныхаа дараа эмзэг газарлуугаа зааж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн юм. Испанийн клубийн дасгалжуулагч Диего Симеоне эдгээр багуудын өмнөх тоглолтод яг ийм үйлдлийг гаргаж, 20,000 еврогоор торгуулсан билээ.
Харин Роналдугийн хувьд тоглолт өнжих магадлал өндөр байгаа аж. ЕХБХ түүнийг сахилга батын дүрмийн 11.2 зүйлийн “b”, “d” заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна. Эдгээр нь бусдыг буруу зүйлд үлгэрлэж, хөлбөмбөгийн спортын нэр хүндэд муугаар нөлөөлсөн тухай заалт ажээ.
Тэд шийдвэрээ энэ Пүрэв гарагт буюу 3-р сарын 21-нд гаргах гэнэ. Италийн “Ювентус” баг Аваргуудын Лигийн шөвгийн 8-ын эхний тоглолтоо 4-р сарын 10-ны өдөр Амстердамд зочилж хийх бол хариу тоглолт 4-р сарын 16-нд Туринд болно.
А.Одбаяр