Ирээдүйн алдрын танхимын гишүүн Герман тоглогч Дирк Новицки өнөөдөр Пэликансын эсрэг хийсэн тоглолтын үеэр замналынхаа 31419 дахь оноогоо авснаар домогт тоглогч Уилт Чэмберлэйныг нийт оноо авалтаараа гүйцлээ.
Лигт нийтдээ 21 улирал тоглож байгаа Дирк ингэснээр бүх цаг үеийн жагсаалтын 6-аар байранд бичигдэж эхэлж байгаа юм. Мөн тэрээр 1500 тоглолтод оролцсон лигийн түүхэнд дөрөв дахь тоглогч нь болон мөнхөрч байгаа билээ.
Дээрх амжилтуудыг хийсэн Америкийн биш анхны тоглогч болж байгаагаараа онцлог юм. Мөн 2 метр 10 см-ээс дээш өндөртэй тоглогчдоос холын зайн шидэлтийг нэг улиралд 25 удаа оновчтой болгож байснаараа лигийн хувьсгалын эхлэлийг Арвидас Сабонис 3 улирал давтсанаараа тавьж байсан бол Дирк Новицки нэг улиралд +100 холын зайн шидэлтийг 9 улирал оновчтой болгосноороо өндөр тоглогчдоо тэргүүлдэг байна.
Энэ улиралд сүүлийн улирлаа хэмээн зарлаад байгаа Дирк 21 жил лигт тоглохдоо Даллас Маверикс багаас өөр багийн өмсгөл өмсөж байгаагүй нь хүртэл лигийн рекорд амжилт билээ.
Энэ хугацаанд тэрээр замналынхаа турш 20.8 оноо 7.6 самбар 1.3 холын зайн шидэлтийг дунджилжээ.
Ямартай ч лигийн түүхэнд тодоор үлдэх Европ тивийн томоохон төлөөлөл Новицки энэ улирлын дуусгаад их спортоосоо зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: ESPN
Сэтгүүлч: Л. Тулга