Талбайн баруун талд өчигдөр гарсан галын улмаас ямар нэг эд хөрөнгийн хохирол учраагүй гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн ЗДТГ-ын байр болон Бодь цамхагийн дунд хог шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 17:41 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 1.5 км зам туулан 17:46 цагт очиж, 15 минут ажиллаж унтраажээ.
Тэд галыг НЗДТГ-ын байр руу дотогш нэвтрүүлэлгүй унтраасан тул эд хөрөнгийн хохирол учраагүй, албан бичиг баримт шатаж сүйдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.