“Ethiopian Airlines”-ийн ослын дараа “Boeing”-ийн “737 MAX” загварын онгоцны нислэгүүдийг зогсоогоод байна. Энэ асуудал санхүүгийн хувьд хэр хэмжээний хохирол учруулж болохыг агаарын тээврийн компаниуд тооцоолж байгаа юм.
Тухайлбал, агаарын тээврийн хоёр ч компани санхүүгийн хүлээгдэж буй гүйцэтгэлдээ өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Үүний нэг нь “Westjet Airlines” юм. Өнгөрсөн долоо хоногт “Air Canada” бас ийм алхам хийжээ. “Boeing” компани аюулгүй байдалтай холбоотой асуудлаа шийдэж, нисгэгчдээ бэлтгэх хугацаанд энэ нь авиа компаниудын нислэгийн хүчин чадалд богино хугацааны л нөлөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Нислэгийг зогсоосон онгоцнуудыг хуучин онгоцнуудаар орлуулахад сард нэг онгоц тутамд 250 мянган ам.долларын зардал гарна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Иймд “Boeing”-ийн шинэ загварын хамгийн том худалдан авагч “Southwest Airlines” компани ойролцоогоор 8.5 сая ам.долларын нэмэлт зардал гаргана гэсэн үг болж байна. Тус компани “Boeing”-ийн “737 MAX” загварын 34 онгоц эзэмшиж байна.
Хэдий тийм боловч олон улсын хэмжээнд нислэгийг нь зогсоогоод байгаа “Boeing”-ийн шинэ загварын 350 онгоцыг бүгдийг нь орлох хуучин эсвэл нөөцөлсөн онгоцны тоо хүрэлцэхгүй. Үүний төлөө агаарын тээврийн компаниуд “Boeing”-оос нөхөн төлбөр шаардах магадлалтай гэж ажиглагчид харж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN