ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, ахмад Д.Эрдэнэбулгантай цахим орчинд үйлддэг гэмт хэргүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Кибер гэмт хэрэгт ямар хэргүүд хамаарах вэ?
-Улс бүр кибер гэмт хэргийг янз бүрээр тодорхойлдог. Энэ нь хэд хэдэн төрлийн гэмт хэргийг дотроо агуулдаг. Улсын ерөнхий прокурорын тушаалаар аль байгууллага ямар төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийг заасан юм.
Бид хэргийн учир байдлыг тайлбарладаг ч зарим прокурор хэлбэр нь өөр ч хүний юмыг л авсан байна гээд цахим луйврыг хулгайн хэргээр зүйлчилдэг.
Эрүүгийн хуульд 8 зүйл ангид хамаарах гэмт хэргийг кибер гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасан цахим мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэргийн 3 зүйл, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, халдлага үйлдэх зорилгоор техник хэрэгсэл борлуулах, зохион бүтээх, хортой код зохион бүтээх, тараах, ашиглах хэргүүд багтдаг. Үүн дээр нэмээд цахим мэдээллийн сүлжээ ашиглан хувь хүний нууцад халдах, интернет орчинд бусдыг мөрдөн мөшгөх, хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татсан, хүүхэд оролцуулан садар самуун үйл ажиллагаа сурталчлах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн бол кибер гэмт хэрэгт тооцно.
Олон улсын жишигт цахим луйврыг мөн кибер гэмт хэрэгт тооцдог. Одоогоор манай улсад энэ төрлийн хэргийг залилан гэж бүртгэдэг. Иймд энэ хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай нэгж шалгадаг юм. Нийгмийн бүх харилцаа интернет орчин руу шилжиж байгаа тул гэмт хэргийн талбар өөрчлөгдөж байна. Цаашид бид бүтцээ өөрчлөн, интернет орчинд үйлдэж буй хэргийг шуурхай илрүүлэн тэмцэх шаардлага бий.
-Бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг мэхлэх замаар олж, тухайн хүний өмнөөс найз нар рүү нь мессеж илгээн мөнгө залилсан хэргүүд гарах боллоо.
-Энэ бол хүний хувийн орон зайд халдсан, хамгаалалттай сүлжээ рүү хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг юм. Зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа хэн нэгнийг заналхийлсэн үү, залилсан уу гэдгээс хамааран зүйл анги нь нэмэгдэнэ. 2017 оны сүүл, 2018 оны эхээр ийм хэргүүд их гарсан. Гэхдээ энэ төрлийн зарим хэргийг прокурорын байгууллага халаасны хулгайтай ижил гэж үзэн, бүртгэсэн тохиолдлууд бий. Мөн зарим прокурор цахим мэдээллийн сүлжээнд халджээ гэж зүйлчилдэг. Бид хэргийн учир байдлыг тайлбарладаг ч зарим прокурор хэлбэр нь өөр ч хүний юмыг л авсан хэрэг гээд хулгайн гэмт хэргээр зүйлчилдэг. Энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголтын зөрүү хуулийн ажилтнууд дунд их байна. Иймд кибер гэмт хэргийн тоон мэдээг бодитоор гаргахад хүндрэлтэй.
-Кибер гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ хэд вэ?
-Шүүхээр тухайн хэргийг хэлэлцэхээс нааш хохирлын хэмжээг хэлэх хэцүү. 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдсэн нийт гэмт хэрэг 362 байсан бол 2018 оны эцсээр 625 болсон. Үүнд цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн бүх хэрэг хамаарна. Үүнээс манай харьяаллын буюу дээр дурдсан 8 төрлийн кибер гэмт хэрэг 2017 онд 63 байсан. Өнгөрсөн онд 109 болсон.
- Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66,
- Цахим мэдээллийн сүлжээ ашиглан, хувь хүний нууцад халдсан 17,
- Бусдыг мөрдөж мөшгөсөн 7,
- Хүүхдэд садар самуун сурталчлан, уруу татсан 13,
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг 6 гарсан.
-Гэмт хэрэгтнүүд залилах зорилгоор хувь хүний нууцад халддаг уу?
-Хэрэглэгчийн нэр, нууц үгийг Захидал харилцааны нууцад хамруулан авч үздэг юм. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн фэйсбүүк хаягтай иргэдийн нууц мэдээллийг олдог. Гадаад улсын иргэнд манай улсын иргэн захиалга өгч, мэдээлэл цуглуулах ажил хийлгэсэн тохиолдол бий. Тэдгээр мэдээллээ ашиглан фэйсбүүк групп, хуудас хөгжүүлдэг. Танд мэдэгдэлгүйгээр таны хаягийг ашигладаг гэсэн үг. Таны өмнөөс ямар нэг пост оруулахгүй, таны найз нартай холбоо тогтоохгүй. Харин таны найз нарыг өнөө групп эсвэл хуудсандаа урьдаг. Ийм замаар олон мянган гишүүнтэй болгосны дараа бусдад худалддаг. Ул мөрөө баллах зорилгоор гаднын хүн хөлсөлж, энэ ажлаа хийлгүүлдэг байсныг илрүүлсэн.
-Та олон нийтийн сүлжээ ашигладаг иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.
-Гэвч иргэд би баян биш, олны танил биш юм чинь хэн миний хаяг руу нэвтрэх вэ дээ гэж боддог.
-Иргэдэд аюулгүй байдлаа хангах 99 хувийн боломж бий. Энэ аюул заналыг зөв таньж, устгах товчлуур дарахад л та өөрийгөө хамгаална. Гудамжинд үйлддэг гэмт хэрэг бол үүнээс өөр. Таны цүнхийг нэг хүн аваад зугтлаа гэхэд танаас үл шалтгаална. Харин интернет орчинд үйлддэг хэргээс та өөрийгөө хамгаалж чадна.
Өнгөрсөн онд түгээмэл гарсан нэг төрлийн хэрэг бол иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг байж болох бүх хувилбараар турших байсан. Дулмаа гэж иргэний нууц үгийг олохын тулд Дулмаа1, Дулмаа2, Дулмаа3 гэх мэтээр туршдаг.
Баталгаагүй холбоос илгээвэл битгий нээ. Дараад ортол таны интернет банк эсвэл фэйсбүүкийн хаяг чинь байдаг. Нэвтрэх нэр, нууц үгээ бичиж огт болохгүй. Бичвэл мэдээллээ алдана. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтнүүд дандаа тоглоомын газрууд буюу интернет кафед хэрэг үйлддэг. Иймд цахим тоглоомын газар нээх зөвшөөрлийг авахдаа манай албаар дамждаг болсон. Бид тоглоомын газар ажиллуулдаг иргэдэд өндөр шаардлага тавьдаг ч тогтоосон стандартыг бүрэн хангадаггүй.
Өнгөрсөн онд түгээмэл гарсан нэг төрлийн гэмт хэрэг нь иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг байж болох бүх хувилбараар туршин олж авах байсан. Дулмаа гэж иргэний нууц үгийг олохын тулд Дулмаа1, Дулмаа2, Дулмаа3 гэх мэтээр туршдаг.
Утасны дугаараа нууц үг болгон ашиглаж байсан олон иргэн хохирсон. Нэвтрэх нэр, нууц үг нь яг адилхан байсан иргэд мөн хохирдог. Гэмт хэрэгтнүүд автомат хайлтын програм бичиж, таны нууц үгийг таачихдаг болсон. Интернэт банкнаасаа мөнгөө алдсан иргэд хаа нэгтээ хэн нэгэн миний мөнгийг хүлээж авсан тул та нар хэрэгтнийг ол гэж биднээс шаарддаг. Гэтэл залилагч этгээд таксинд суугаад жолоочийнхоо, АТМ-ын хажууд дугаарлаж буй оюутны дансыг ашиглан, мөнгөө аваад ул мөрөө балладаг. Чиний данс руу 1 сая төгрөг шилжүүлээд, чамд 100 мянгыг нь өгье гэж оюутантай тохиролцон, өөрөө 900 мянгыг бэлнээр гаргуулан авчихдаг. Тэд өөрийнхөө данс руу хэзээ ч гэмт хэргийн шинжтэй мөнгө шилжүүлэхгүй тул шалгахад хугацаа шаардлагатай. Харин хохирогчид миний мөнгийг Дондог руу шилжүүлсэн болохоор Дондогийг баривчил гэж шаарддаг.
Мөн хэдэн жилийн өмнө манай улсын хэд хэдэн банкны карт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж аваад интернетийн хар захад (дарк вэб) багцлан худалдсан хэрэг гарсан. Энэ хар захад худалдсан хар тамхийг бусад эд зүйлстэй хамт манай улс руу шуудангаар тээвэрлэснийг Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх баг шалгасан юм. Энэ хар захад хууль бус, бүх л бараа үйлчилгээг худалддаг. Тэгэхээр Монголд хар захын хэрэглээ байхгүй гэж хэлж чадахгүй.
Мөн хууль бус мөнгөний урсгал криптовалютаар дамжих боллоо. Бусад улсуудад төрийн албан хаагчид авлигаа криптовалютаар авч байна. Энэ мэтээр цахим орчны аюул заналхийлэл улам өссөөр байна. Тэр бүү хэл хүн биш урьдчилан програмчилсан хиймэл оюун ухаан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдчихсэн. Гадаад орчинд цахим гэмт хэргийн орчин их хурдан өөрчлөгдөж, Холбооны мөрдөх товчоо кибер гэмт хэргийг учруулж буй аюул заналаар нь терроризмын өмнө байрлуулсан. Терроризм ямар ноцтой билээ, ямар бэрхшээл учруулж байгааг бид бүгд мэднэ шүү дээ.
МОНГОЛЫН АЛЬ Ч БАЙГУУЛЛАГА ФЭЙСБҮҮТ ХАНДАН, МАНАЙ ИРГЭН БАТЫН ХАЯГИЙГ СЭРГЭЭЖ ӨГНӨ ҮҮ ЭСВЭЛ … ХАЯГТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ АВЪЯ ГЭЭД Ч АВАХ ЯМАР Ч ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ
-Та бүхэн бусад улсуудын кибер гэмт хэрэгтэй тэмцэж буй туршлагуудыг судалдаг уу?
-Хятадад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй сайн жишээ их. Томоохон хотуудад нь найман том төв бий. Харилцаа холбооны хэрэгсэл ашиглан, залилангийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ цагдаагийн ажилтнууд, үүрэн холбооны оператор, банкны мэргэжилтнүүд нэг өрөөнд цуг суугаад, хамт ажилладаг. Хохирогчийн данснаас мөнгө гарсан бол тэд хамтдаа мөрдлөг явуулан, цагаа хэмнэдэг.
Хятадад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй сайн жишээ их.
Маш хурдтай ажилладаг тул энэ төрлийн гэмт хэргийг амжилттай таслан зогсоож байна. Манайд одоогоор энэ бүтэц алга. Хуулийн зохицуулалт ч байхгүй. Гэтэл бид яаж ажилладаг вэ гэхээр Дондог гэдэг хүний утасны дугаарыг олж авахаар эхлээд прокуророос зөвшөөрөл авна. Дараа нь гүйлгээ хийсэн банкнаас лавлагаа авах шаардлагатай.
Миний практикт эдгээр бичиг баримтыг бүрдүүлэхээр 16 хоног хүлээсэн удаа бий. Энэ хооронд өнөө мөнгө дараагийн хүний буюу Батын данс руу шилждэг. Гэмт хэрэгтнүүд мөнгөө шилжүүлэхэд хэдхэн секунд зарцуулдаг бол бид Батын мэдээллийг олж авахын тулд түрүүний процессыг дахин давтаж, цаг алддаг. Хэрэв гэмт хэрэгтнүүд гаднын банк руу мөнгөө шилжүүлбэл бүр төвөгтэй. Учир нь цагдаагийн байгууллага олон улсын маш олон гэрээ, конвенцыг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг юм.
Жишээ нь Фэйсбүүк АНУ-д бүртгэлтэй компани. АНУ-ын хуулийн дагуу таны хувийн мэдээллийг хадгалж, хамгаалдаг. Иймд Монголын аль ч байгууллага Фэйсбүүт хандан, манай иргэн Батын хаягийг сэргээж өгнө үү эсвэл … хаягтай холбоотой мэдээллийг авъя гээд ч авах ямар ч зохицуулалт байхгүй. АНУ-д хуулийн байгууллагууд нь шүүхээс зөвшөөрөл авдаг бол манайд прокуророос авдаг гэх мэтээр хууль нь өөр. Бид эхлээд асуудлаа АНУ-ын шүүхэд тавих хэрэгтэй болдог юм.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.