БНХАУ-ын Huawei компанид зах зээлийн тун таагүй нөхцөл бүрдүүлсэн АНУ-ын дарамт шахалт эдүгээ хүртэл үргэлжилж байгаа төдийгүй эрчээ улам авсаар.
Ухаалаг утсыг нь АНУ-ын зах зээлд борлуулахыг хориглосон ч Huawei 2018 онд Apple-ыг шахаж бүтээгдэхүүн нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт ордог болсон.
Тус компани Huawei Mate 20 загвараа гаргаснаас хойш зах зээлд уг цувралыг хэдийн 10 сая гаруй ширхэг борлуулаад байгаагаа twittter-ээр дамжуулан мэдэгдлээ. Huawei 2018 онд нийт 200 сая ширхэг утас зарсантай харьцуулах юм бол уг тоо бага санагдаж магадгүй. Гэхдээ дотроо дөрвөн загвар бүхий Mate 20 цувралыг ердөө өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд зах зээлд гаргасныг харгалзах юм бол уг тоо тун өөдрөг статистик болж байна. Хожим гарсан Мате 20 Lite загварын борлуулалт ч сайн байх төлөвтэй.
Huawei компанийн хувьд АНУ-ын ухаалаг утасны зах зээл анх эпспертүүдийн таамаглаж байсан шиг амин чухал биш бололтой. АНУ-ын аварга зах зээлийг алдсан хохирлоо тус компани бусад улсын зах зээлд төвлөрөх замаар нөхөх боломжтой. Гэхдээ энэ нь АНУ-ын зах зээлээс бүрэн татгалзана гэсэн үг биш. Huawei одоо ч АНУ-ын олон компанитай нягт хамтран ажиллаж байгаа.
Huawei компанийн хувьд АНУ-ын ухаалаг утасны зах зээл анх эпспертүүдийн таамаглаж байсан шиг амин чухал биш бололтой.
Huawei-гийн хэрэглэгчийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Ричард Ю саяхан Die Welt-д ярилцлага өгөх үеэрээ АНУ-ын Qualcomm, Microsoft, Google-ыг гол түншээ хэмээн нэрлэж байв. Ялангуяа Аndroid үйлдлийн системийг хөгжүүлэгч Google компанитай харилцаагаа таслах нь Huawei-гийн бизнест ноцтой хохирол учруулна.
Харин тэд Qualcomm-ын чипээс хамааралтай байдлаа аль болох багасгах сонирхолтой. Эдүгээ Huawei компани Qualcomm-ын чипийг зөвхөн дунд ангиллын бүтээгдэхүүндээ ашиглаж, дээд зэрэглэлийн үнэтэй загваруудаа өөрийн Kirin процессортойгоор зах зээлд гаргадаг.
Android үйлдлийн системээс татгалзах тухай яриа байж таарахгүй ч Huawei компани бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн үйлдлийн систем хөгжүүлж эхэлснийг ноён Ю мэдэгдлээ.
“Бид өөрийн үйлдлийн систем бүтээнэ. Бидний хувьд одоогийн платформуудыг ашиглах аргагүй нөхцөл үүсэхэд бэлэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нөөц төлөвлөгөө гэсэн үг. Гэхдээ бид Google, Microsoft-ийн экосистемтэй ажиллахыг аль болох хичээнэ” хэмээн захирал өгүүлэв.
Huawei компанийн мобайл үйлдлийн системийн тухай мэдээлэл 2018 оны эхээр анх гарсан юм. Уг үйлдлийн систем нь Android-д суурилсан, нээлттэй платформ байх болно хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.