УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд түүний оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ" хэмээн мэдээлсэн юм.
Мөн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан “Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь Гадаад харилцааны яамаар дамжин Авлигатай тэмцэх газарт очно. Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ бий. Үүний цаана өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажлыг олон хүний оролцоотой хийсэн” хэмээн мэдээлээд байгаа билээ.
С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн дипломат шууданг авчирсан юм болов уу гэж бодож байна. Түүнээс өөрөө уулзаад авчирсан зүйл байхгүй. Миний бүрдүүлж өгсөн материал УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг авчирсан гээд байгаа материал хоёр ижилхэн. Оффшорын асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэлээ.