“Хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар Монгол дахь Ротаричууд гурван сарын 16-нд “Ротарийн Өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Дэлхийд 1,2 сая гишүүнтэй, Монголд 1,000 гаруй гишүүнтэй Ротари хүмүүнлэгийн байгууллага нь эх хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, цэвэр усны хангамж, эдийн засгийн хөгжил, залуучуудын хөгжил, боловсролын салбарт 114 жил хувь нэмрээ оруулсан байна.
Монгол Улсад Ротари хөдөлгөөн 24 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж, өдгөө 16 Ротари клуб Монголын хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд нийт 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ. Тухайлбал “Хүүхдийн зүрх” төслөөр 400 гаруй хүүхдийг гадаадад мэс засалд хамруулснаас тус өдөрлөгт төлөөлөл болон 10 гаруй хүүхэд инээмсэглэл дүүрэн хүрэлцэн ирсэн билээ.
Ротарийн Өдөрлөгт 500 гаруй Ротаричууд (30-с дээш насны), Ротарактууд (18-30 насны), Интерактууд (12-18 нас) болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж Монгол Улсын хөгжлийн төлөөх цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Энэ асуудлын хүрээнд нийгмийн манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI Монгол байгууллагатай Монголын Ротаричууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, таван жилийн турш хамтран ажиллаж, бие биенийгээ дэмжихээ илэрхийллээ.
Түүнчлэн Хүрээ Ротари клуб JCI Улаанбаатар салбартай 14 сая төгрөгийн өртөгтэй боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бол Улаанбаатар Пийс Авеню Ротари клуб нь Эрүүл Мэндийн Яамны Бодлогын хэлтэс, Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран өдөрт 11 хүн аврах бололцоо бүхий тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хамтран ажиллахаар болсон байна.
“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд НҮБ-ын Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкманн Монгол дахь Ротаричуудад мэндчилгээ дэвшүүлсэн нь Монгол дахь НҮБ, Монголын Ротаритай хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан чухал явдал болов.
Мөн Ротари өдөрлөгийн хүрээнд Интеракт клубүүдийн (Ерөнхий Боловсролын Сургуулийн дэргэдэх 12-18 насны сурагчдын клуб) байгаль орчин, хог дахин боловсруулах, эрчим хүч ундны ус хэмнэх чиглэлээрх төслүүдийн санхүүжилтийг шийдэх “Green Wizard” буюу “Ногоон шидтэн” төслийн уралдаан явагдаж 16 сая төгрөгийн санхүүжилтийг бий болгож чадсан.