ХУГАЦАА СУНГАСНААР 400-500 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж байгаа бөгөөд тэрбээр гадаадын төсөл хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэхэд худалдан авалт 6 сараас нэг жилийн хугацаатай шалгаруулалт хийдэг. Ийнхүү хугацаа сунгаснаас 400-500 сая төгрөгийн алдагдал хүлээдэг талаар хэлж байна. Худалдан авалтыг цахим хэлбэрт оруулах, ногоон худалдан авалт хийх зэрэг олон давуу тал болж байгаа гэдгийг хэлэв.
Гишүүд хэлэлцэж буй хуулийн төслөөр асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэх асуудлын мэдээллийг ядаж өмнөх өдөр нь өгч баймаар байна. Өнөөдөр өглөө оруулж ирэх нь Дэгийн тухай хууль зөрчиж байна. Тендерийн тухай хууль МАН-д биш ард түмэнд зориулсан хууль байх гэж бодож байна. Монгол төрөөс хулгай хийдэг гурван арга байдаг гэж би боддог. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Тендер дээр хамгийн бага үнийн дүнг хэлж ялчихаад дараа нь үнээ нэмдэг. Ялж авах нь нэгдүгээрт чухал болчихоод байна. Үндэсний бүтээгдэхүүнийг авахад ямар зохицуулалт орох вэ. Хямд бараа БНХАУ-д байгаа. Нэг тор авахад материалын үнэ оёдлын үнэ гээд энд хийх нь БНХАУ-аас авахаас үнэтэй тусдаг. Тэгэхээр бид үндэсниий үйлдвэрийг дэмжиж, ажлын байр бий болгох ёстой. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
Ажлын хэсэг: Бага үнийг сонгож байгаа тал дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заалт бий. Бага үнийг сонгодог гэсэн буруу ойлголт нийгэмд байна. Заалт, шалгуураа хангасны дараа л үнэ ярьдаг. Ойлголтын зөрүүг арилгах үүднээс хоёр заалтыг нэгтгэсэн. Нэмэлт өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр чанар стандартын шаардлага хангасан бараанд гадны компанийг оролцуулахгүй байх заалт, дотоодын үйлдвэрлэгчид давуу эрх олгоно, дотоодод үйлдвэрийн барааг импортоос тусад нь багцлах, ерөнхий гэрээгээр дотоодын үйлдвэрийг дэмжих зохицуулалтууд орсон.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Мэдээлэлгүй байна гэдэг О.Баасанхүүгийн саналтай нэг байна. Манай байнгын хороогоор ороогүй. Нэмэлт өөрчлөлт оруулах болсон шаардлага нь яг юу гэдгийг төсөл санаачлагчаас тодруулмаар байна. Яагаад тендерт шинэ байгуулагдсан компаниуд ялдаг юм бэ. Тендерт оролцож байгаа компани ЖДҮ бол 10 хувиар өсгөнө гэснийг 15 болгосон энэ хуульд яаж орсон бэ. Нийт тендерийн 10 хувийг ЖДҮ-д өгнө гэсэн хууль бий. Энэ заалттай яаж уялдаж байна вэ?
Ажлын хэсэг: Дотоодын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 3-4 чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа учраас 10 хувийг 15 болгох шаардлагагүй гэж үзсэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хуулийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар хуулийг санаачилж, үндэсний үйлдвэрийг дэмжих чиглэлээр ажилласан. Энэ үед Засгийн газар дэмжих ёстой юм байна гэсэн байр суурьтай байсан тул хоёр хуулийн төслийг нэгтгэн хамтатгаад Засгийн газраас өргөн барьсан. Үндэсний үйлдвэрийг хэрхэн дэмжих вэ гэдэг хамгийн нэгдүгээр шалтгаан. Хуулийн төслөөр тендерийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг бүрмөсөн хорьсон. Хамгийн бага үнийн санал, техникийн шаардлагыг нэгтгэсэн нь чанаргүй, стандартын бус зүйл хийх боломжгүй болно.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Миний асуултад хариулахгүй байна. Засгийн газраас оруулж ирж байгаа хуулиуд бусад хуультай уялдах нь маш бага байна. Энэ хууль чинь ЖДҮ-ийн хуультай уялдаагүй байна. Дунд сууж байгаа залуу өөрийнхөө хуулийг л яриад байна. Хоёр тодорхой асуулт асуулаа, алинд нь ч хариулсангүй. Засгийн газар хүч түрээд бусад хуультай уялдуулахгүй байна. Эцсийн хэлэлцүүлэгтээ орчихсон ЖДҮ-ийн хуультай уялдахгүй байна. Дараагийн удаад анхаараарай.
Ажлын хэсэг: Үндэслэлгүй гомдол гаргаж байгаа ААН-ийн бүртгэлийг явуулж байна. Мөн чанаргүй ажил, үйлчилгээ үзүүлсэн компаниудыг жагсаалтыг ч гаргаж байна. Мөн хугацааг богиносгох сонголт байна. Үндэсний үйлдвэр болон импортыг холихгүй учраас үндэсний үйлдвэрийг 30-аас доошгүй хувь гэсэн зохицуулалт хийх шаардлагагүй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнгөрсөн хугацаанд Тендерийн хуулийг 23 удаа өөрчилсөн байдаг. Өөрчлөөд өөрчлөөд өөдөлдөггүй л хууль байна. Төрийн албан хаагчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд тендерийг өөрийн хамаарал бүхий компаниар хийлгэдэг асуудал олон байдаг. Эдгээр асуудлыг шинэ хуулийн төсөлд хэрхэн тусгаж, засаж залруулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Хууль өөрчиллөө гээд яамд тендер зарладаг байдал арилахгүй. Бодлого боловсруулдаггүй. Тендерээс тендерийн хооронд л яамд ажиллаж байна. Шинэ сайд очоод яамны санхүү, хөрөнгө оруулалтын даргаараа өөрийн хүнээ тавьдаг. Яамд бодлого биш тендертэй зууралдаж байна. Би УИХ-ын гишүүн гэдэг хууль баталдаг гэж ойлгосон. Гэтэл гурван жилийн хугацаанд төсөвт тавьсан мөнгийг яаж нааш цааш нь болгох вэ гэдгийг зохицуулдаг ажил юм байна гэдгийг ойлгож байна. Төрийн албаныхныг миний ажлыг бүтээгээд өгөөч гэж гуйж явдаг ажил юм байна гэдгийг одоо ойлгож байна. Цахим тендер чинь хэцүү. Мэдээлэл технологийн газрын дарга нар нь компьютер форматлахаас өөр ид шидгүй үед тендерээ цаасаар хийвэл яадаг юм бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Яамд тендер биш бодлого ярьдаг байх ёстой. Тиймээс ч тусдаа худалдан авалтын агентлаг байгуулахаар тусгасан.