УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал яамд тендерийн сонгон шалгаруулалтыг хариуцаж байгаа нь алдаатай бөгөөд яамд бодлого биш тендерийн төлөө ажиллаж байна гэдгийг шүүмжлэв. Тэрбээр шинээр томилогдсон сайд нар хамгийн түрүүнд санхүү, хөрөнгө хариуцсан албан тушаалтнуудыг сольж, өөрийн хүнээ тавьж байна гэлээ.
Мөн тэрбээр “Хууль гарлаа гээд яг үнэндээ яам дээр тендерийн ажлаас хэзээ холдох юм бэ. 45 хоног зарладаг, 30 хоногийн зөвлөх үйлчилгээтэй учраас яамд тендерээс тендерийн хооронд л ажиллаж байна. Шинэ сайд томилогдож очоод санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаа сонгодог. Мөнгөн дээрээ өөрийнхөө хүнийг тавьж байгаа юм гэж тайлбарладаг. Энэ чинь төрийн алба биз дээ. Уг нь бодлого боловсруулдаг газраа өөрийн хүнээ тавьдаг баймаар байгаа юм. Энэ байдлыг хэзээ зогсоох юм. Ийм байж яамд яаж тендерээс хол байна гэж хэлээд байгаа юм.
УИХ-ын гишүүн хууль тогтоох, санаачлах, батлах үйл ажиллагаанд оролцох ёстой юм байна гэж анх ойлгодог байсан. Одоо бол, гурван жилийн хугацаанд төсөвт тавиулсан мөнгөө яаж хэрэгжүүлэх вэ гэж яамны мэргэжилтэнг гуйдаг ажил юм байна гэдгийг ойлгож байна.
Ер нь бол нүүрний буянтай, цог золбоотой, авхаалжтай хүн л УИХ-ын гишүүний ажлыг хийдэг юм байна, дээгүүр доогуур гүйгээд миний ажлыг бүтээгээд өгөөч гэхгүй бол бүтдэггүй юм байна. Төрийн албаны хүнд суртал дээрээ биш яамдын газар, хэлтсийн дарга нарт байна” гэсэн юм.