Хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр Хавдар судлалын үндэсний төвийн 1982 онд ашиглалтад орсон барилгын багтаамж хүрэлцээ хомсдож, эмчилгээ үйлчилгээ авах гэсэн иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлэх нь ихэссэн.
Байшин савны хүрэлцээ хомс болсон энэ нөхцөл байдлыг эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд салбарын яамандаа уламжилж, “Хавдар судлалын үндэсний төвийн хажууд хавдрын эмнэлгийн зориулалтаар баригдсан гэх хувийн компанийн барилгыг улс худалдаж авах тухай хүсэлт”-ийг 2018 оны сүүлчээр хүргэжээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжлэг авсан юм.
Энэ асуудал ямар шатандаа явааг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнгээс тодруулахад, “Энэ барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэхийг мэргэжлийн комисс гарч шалгаж байгаа. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн даваа гараг буюу гуравдугаар сарын 18-нд ирж, эмнэлгийн барилгатай танилцсан. Хавдрын зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал Засгийн газар дэмжих чиглэл барьж буй юм билээ” гэв.
Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд 10-аадхан метрийн зайтай баригдсан 13 давхар уг барилгын ажил 5-6 жил үргэлжилж, одоо ашиглалтад ороход бэлэн болжээ. ХСҮТ-тэй хаяа нийлж, хавдрын хувийн эмнэлэг байгуулах зорилгоор Япончуудтай хамтран УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан гэх энэ барилгыг Хавдрын эмнэлгийн зориулалтаар улс худалдан авах эсэх шийдвэр удахгүй гарах юм байна.