1602 оны гуравдугаар сарын 20. Анхны мега корпорацийг байгуулав
Голландын тусгаар тогтнолд томоохон нөлөө үзүүлсэн улс төрч Йохан ван Олденбарневельт санаачлан 1602 оны энэ өдөр анхны олон улсын худалдааны корпорацийг байгуулжээ. “Голланд зүүн Энэтхэгийн компани” гэх уг корпорац Голландын амтлагчны зах зээлд 21 жилийн турш монополь тогтоосон юм. 190 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулсны эцэст 1799 12-р сард албан ёсоор хаагджээ.
1800 оны гуравдугаар сарын 20. Цахилгаан батарейг нээв
XVIII зууны сүүлчээр эрдэмтэд цахилгаан эрчим хүчийг ихэд сонирхож эхэлсэн бөгөөд 1752 онд Бенжамин Франклин анх аянгаас цахилгаан гаргаж авах туршилтыг хийж байсан билээ. Харин 1746 онд Лейден лонхтой цэнэглэгч бүтээж, түүнээсээ оч гаргаж болдгийг харуулав. Гэсэн хэдий ч энэ нь Алессандро Волтагаас өмнө хангалтгүй байсан юм. 1800 оны энэ өдөр Итали эрдэмтэн Волта цахилгаан энерги цуглуулж хадгалах төхөөрөмж бүтээсэн нь өнөөдрийн электрон батарейн эхлэл байжээ.
2016 оны гуравдугаар сарын 20. АНУ-ын ерөнхийлөгч 88 жилийн дараа Кубад айлчлав
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама 2016 оны энэ өдөр Куба улсад айлчлав. Энэ нь 1928 оноос хойш анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Кубад айлчилсан тохиолдол болсон юм. 88 жилийн өмнөх айлчлалыг АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Кулидж хийж байжээ. Барак Обама Куба улсад 3 хоногийн турш айлчлахдаа хоёр улсын харилцаа улам сайжирна гэдгийг мэдэгдсэн юм. Тэрээр “Энэ бол түүхэн айлчлал, Кубын ард иргэдтэй харилцах түүхэн боломж” хэмээн хэлж байв.
Эх сурвалж: onthisday.com
А.Эрхэмбаяр