“Агшин Зуур” харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолт (interactive sound performance), нээлттэй хэлэлцүүлэг болно. Энэ арга хэмжээнд Герман уран бүтээлч Карстэн Николай (Aлва Ното) болон монгол хөөмийчид оролцох юм.
Урлагийн олон төрөл зүйлийг хамруулсан Агшин Зуур нэртэй контэмпорари урлагийн онцгой төсөл хэрэгжиж байна. Уран бүтээлч Э.Жанцанхорол, олон улсад нэрд гарсан Герман уран бүтээлч Карстэн Николай (Alva Noto), монгол хөөмэйчид орон зайн болоод харилцан үйлдэлт авиан дүрслэлийн урлагийг бүтээхээр хамтран ажиллаж байна. Төслийн куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа.
Энэ төсөл Монголын биет бус соёлын өв болох хөөмэйг нэн орчин үеийн урлагийн хэллэг рүү хөрвүүлж, шинэлэг бүтээл туурвих зорилготой. Уран бүтээлчид тодорхой орон зай, мөчлөгт үүсэх мэдрэмжээ дуу авиагаар дамжуулан гаргах ба тэдний бүтээл нь монгол уламжлалт дуу авианы онцгой арга техник, аман дүрслэлийн баялаг соёлоор бусдаас ялгарна.
Энэ төслийн санаа нь монголчуудын дотоод, гадаад ертөнцтэйгээ дуу авиагаар дамжин харьцдаг байсан эртний уламжлалаас сэдэлтэй. Энэ уламжлал зарим талаасаа нэн орчин үеийн урлагийн хэлбэр болох "experimental sound art", "interactive sound performance"-тай ижил төстэй чанарыг агууллаг нь сонирхолтой. Энэхүү холбоос нь төслийн куратор Б.Гантуяагийн сонирхлыг татаж, улмаар A Temporality буюу Агшин Зуур нэртэй төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр Карстэн Николайг 2017, Жанцанхоролыг 2018 онд хамтран ажиллахаар урьсан юм. Харин хөөмэйчдийн сонгон шалгаруулалт одоо явагдаж байна. “Агшин зуур” үзэсгэлэнг Германы Гете институтийн Олон улсын хамтын бүтээлийг дэмжих сан, БСШУСЯ, “МИАТ” ХК-ийн дэмжлэгээр Венецийн 58-р олон улсын наадамд оролцуулахаар зэхэж байна.
Энэхүү дүрслэх урлагийн наадмын үеэр уран бүтээлч Жанцанхорол нь Венецийн тоосгон ханатай хуучин барилгын орон зайнд орчин үеийн хийсвэр баримлуудаа байршуулна.
Тэр орон зайнд монгол хөөмийчид Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолт хийх юм. Дуу авианы бичлэгийг нээлтийн үеэр хийж, үзэсгэлэнгийн орон зайнд байршуулна. Үзэсгэлэнгийн орон зай, биет зүйлс, дуу авиа бүхэн үзэгчдэд агшин зуурын мэдрэмжийг төрүүлэх ба өнгөрсөн ба одоо цагийн дурсамжийг сэргээнэ.
Тэдгээр нь амьтай болон амьгүй зүйлсийн хувиран өөрчлөлт, дасан зохицол, эсрэгцлийн талаар харилцан хүүрнэж, баригдмал байдал, хуурмаг чанар, аливаа дадал зуршлын тухай бодролыг өдөөх юм. Үзэсгэлэн тавдугаар сарын 11-нээс Арван нэгдүгээр сарын 24-ны хооронд Италийн Венец хотноо үргэлжлэх юм.
аХ ХHlkblklkbnХарин Үлэг гүрвэлийн төв музейд энэ баасан гарагт болох арга хэмжээ нь Карстэн Николай болон монгол хөөмэйчид хамтран Улаанбаатар хотын Zu Club, Их газрын чулуун хийсэн бэлтгэл ажлын үр дүн, анхны туршилтын тоглолт юм. Тоглолт 16.00 цагаас эхэлж, 40 минут орчим үргэлжилж, дараа нь Карстэн Николай болон бусад уран бүтээлчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уран бүтээлчид: АЛВА НОТО - КАРСТЭН НИКОЛАЙ
Карстэн Николай нь 1965 онд төрсөн ба авиан дүрлэлийн уран бүтээлч, хөгжимчин герман үндэстэн хүн юм. Тэрээр Берлин хотноо ажиллаж амьдардаг. Түүний бүтээлүүд хүний мэдрэхүй, хүртэхүй, шинжлэх ухааны үзэгдэл, математик бүтцийг агуулах ба хөгжим, урлаг, шинжлэх ухааны завсар орон зайд төрөн гардгаараа онцгой.
Түүний минималист, нууцлаг өрөг бүтээлүүд нь олон улсын Документа, Венецийн 49, 50 дахь удаагийн наадмуудад анх дэлгэгдэж улмаар Нью Йоркийн Орчин үеийн урлагийн музей, Гүгэнхэйм, Сан Францискогийн Орчин үеийн урлагийн музей, Парисын Помпеду, Токиогийн НТТ, Лондоны Тэйт Модэрн зэрэг дэлхийн тэргүүлэх музейнуудэд дэлгэгдэн олон нийтийн хүртээл болж байжээ. Түүнчлэн авиан дүрслэлийн бүтээлүүдээ тууривсаар ирсэн.
Карстэний хөгжмийн зохиолууд нь Алва Ното (Alva Noto) нэр дор олны танил болсон ба Майкл Ниймантай хамтран бүтээлсэн Спарки: Кэйж ба Бионд нэртэй дуурь, Риучи Сакамототой хамтран бүтээсэн Рэвэнант (Revenant) киноны дуу гэхчлэн олон бүтээлийг тууривжээ. Тэрээр Растэр Нотон (Raster Noton) лабелийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг билээ.
ЭРДЭНЭБАЯРЫН ЖАНЦАНХОРОЛ
Э.Жанцанхорол АНУ-ын Нью Йорк хотын Их сургуулийн Хантерс коллежид суралцан дүрслэх урлагийн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан. Одоогоор Лос Анжелсын Калифорнийн их сургуульд өөрийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Эх орондоо болон АНУ-ын Нью Йорк, Лос Анжелс, Хятадын Шанхай, Сингапурт үзэсгэлэнгээ дэлгэж, Парис, Шанхай, Сингапурт резиденс хөтөлбөрт хамрагдаж байв.
Өөрийн гарал үүсэл, үндэсний өв уламжлалаа гүнээ ухамсарлаж монгол ардын үлгэр домог, оньсого таавар, зүйр цэцэн үгс, өвөг дээдсийнхээ уламжлан ирсэн харилцааны ухаалаг арга хэлбэрийг ихээхэн сонирхсоор ирсэн тэрээр нийгмийн үзэл бодол, хорио цээр, зан үйл, мухар сүсэг, аливаа зуршлын хувирал өөрчлөлтүүдийг судалж өнгөрсөн ба одоо цагийг холбосон бүтээлүүдээ туурвисаар ирсэн.
ХӨӨМЭЙЧИД
Н.Ашид, Д.Даваасүрэн, А.Ундармаа, Х.Дамдин, Ц.Баяржаргал, Тольцэцэг, Б.Хосбаяр, С.Мишээлт нарын мэргэжлийн 8 хөөмэйч Карстэн Николайтай хамтран авиан дүрслэлийн туршилтууд хийж байна.