УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүднээс 2.5 хувиар нь хэвээр байлгая хэмээн хуулийн төслийг оруулж ирсэн. Ямар нэг лоббид автсан зүйл байхгүй. Бид эдийн засгаа бодон зөв бөгөөд ухаалаг алхам хийх хэрэгтэй. Хяналтыг сайжруулаад тодорхой хугацааны дараа 5 хувь болгох нь зүйтэй. 1990 онд нэг тонн алтнаас эхлээд түүнээс хойш 2005 онд 13 тонн алт тушаасан гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээв.
Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Энэ хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгажээ. Жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ…” гэж үзсэн тул хуулийн төсөлд саналаа хүргүүлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хэвтүүл хөдөлгөөнийхөн гомдол гаргаж буй талаар мэдээлэл хийлээ. У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан, өөрийн ЗГ-ыг огцруулахаас хамгаалсан санал өгүүлсэн гишүүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шалгаж өгнө үү гэсэн хүсэл тавьж байна" гэсэн юм.
Нийгмийн даатгалын байгууллагаас гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч өдгөө аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрчээ. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо.
Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зориулж 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх хувийн эмнэлгийг сонгох ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлэв.