Амьсгалын замын архаг өвчтэй хэт мэдрэг хүмүүс амны хаалттай яваарай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-03-21 09:10 GMT+8

Өнөөдөр өглөө 08:30 цагийн байдлаар хотын таван байршилд агаар бага зэргийн бохирдолтой буюу агаарын чанарын индекс 113-170-тай байна. 

Тодруулбал, Нисэх, Толгойт, Телевиз, Амгалан, Баянхошуу, 1-р хороолол орчимд хүний эрүүл мэндэд хортой нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ хэвийн хэмжээнээс их байгаа тул эдгээр газруудын ойр орчимд амьдардаг зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй хэт мэдрэг хүмүүс амны хаалтаа зүүж эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна. 

Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 932 санал өгсөн байна.

Дээшээ