НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Шийдлийн Сүлжээ нь 2019 оны дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийн тайланг өчигдөр олон нийтэд дэлгэлээ. Тус тайлангаас үзэхэд Финлянд улс хоёр дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорчээ.
Энэхүү тайланг гаргахад тухайн улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, нийгмийн эрх чөлөө, авлигын индекс зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.
Финляндчууд боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулдаг нь ийнхүү тэргүүлэх шалтгаан болсон гэнэ.
“British Columbia” их сургуулийн профессор Жон Хелливелл хэлэхдээ “Финляндчууд нийгмийн аюулгүй байдлын төлөө өндөр татвар төлдөг ч засгийн газартаа итгэдэг. Тэд эрх чөлөөтэй амьдарч, нэг нэгэндээ санаа тавьдаг. Бид ийм л нийгэмд амьдрахыг хүсдэг шүү дээ” хэмээжээ.
Дэлхийн нөлөө бүхий улс орнууд аз жаргалын индексээрээ эхний 10-т орж чадаагүй байна. Тухайлбал, тус жагсаалтад Их Британи 15, Герман 17, АНУ 19, Япон 58, ОХУ 68, БНХАУ 93-р байранд тус тус оржээ.
Монгол улсын хувьд дэлхийд аз жаргалын индексээрээ 156 орноос 83-т жагссан байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнууд
- Финлянд
- Дани
- Норвеги
- Исланд
- Нидерланд
- Швейцарь
- Швед
- Шинэ Зеланд
- Канад
- Австрали
Дэлхийн хамгийн аз жаргалгүй улс орнууд
- Өмнөд Судан
- Төв Африкийн бүгд найрамдах улс
- Афганистан
- Танзани
- Руанда
- Йемен
- Малави
- Сири
- Ботсвана
- Гаити
Тайланг ЭНД дарж бүрэн эхээр нь уншаарай.
Эх сурвалж: CNN