“Nissan Motor” компани БНХАУ-ын зах зээл дэх борлуулалтын таамгаа найман хувиар бууруулахаар зэхэж байгаа юм байна.
“Nissan Motor” болон “Dongfeng Motor” корпорацийн хамтарсан компани дунд хугацаандаа буюу 2022 онд БНХАУ-д 2.4 сая автомашин борлуулна гэж өмнөх таамгаа 200 гаруй мянгаар бууруулан тогтоолоо. Хамтарсан компани БНХАУ-ын зах зээлд 2018 онд 1.5 сая автомашин борлуулсан байна. Энэ нь өмнөх оныхоос 3.4 хувиар өссөн дүн болжээ.
Харин дунд хугацааны борлуулалтын таамгаа бууруулах гэж байгаа нь БНХАУ-ын автомашины зах зээл хумигдаж байгаагийн шинж гэж шинжээчид тайлбарлаж байна. 2018 онд БНХАУ-ын авто зах зээл дэх суудлын автомашины борлуулалт зургаан хувиар буурчээ. Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаа ийнхүү борлуулалт хумигдсан тохиолдол гарч байгаа аж.
М.Золбоо| @zolboooo