Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ойн барилдаан өнгөрөгч амралтын өдрөөр болов. Хүчит 256 бөх барилдлаа. Дөч гаруй жилийн түүхтэй уламжлалт барилдаан. Улсын арслан Б.Ганбат зургаан удаа түрүүлж, Б.Ганбаатар арслан зургаан удаа үзүүрлэж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тав түрүүлж гайхам амжилтыг гаргаж байлаа. Харин хамгийн отгон барилдааны арван шилдэг барилдааныг танилцуулж байна.
- О.Хангай-Э.Ууганбаяр. Гуравдугаар сарын хамгийн дуулиант амыг Оргихын Хангай л авч байгаа. Өмнөх барилдаанд Б.Даваа-Очир, Д.Анар гээд явсан. Өнөөдөр гурвын даваанд шууд урд өдрийн түрүү бөх Э.Ууганбаярыг амлав. Баруун гарын сугаддаг барьцыг нь хангалттай өгөв. Залуу харцага тактикийн барилдаан ч хийсэн байж магадгүй. Сугадуулаад этэхэд нь аймгийн хурц арслан Э.Ууганбаяр мушгичихав.
- Б.Гончигдамба-Э.Оюунболд. Үзүүр түрүү. Алдар спорт хорооны бөх Батнасангийн Гончигдамба энэ улирлын хоёр дахь түрүүгээ Монгол бөхийн өргөөнд авлаа. Өмнө нь Спортын төв ордонд Цэдэвийн Содномдоржтой үлдэж түрүүлж байсан. Монгол цэргийн өдрийн баяраар Алдарын бөх түрүүллээ.
- Э.Оюунболд-Н.Түвшинбаяр. Дуулиан шуугианыг нь хэмжвэл энэ барилдаан нэгд нэрлэгдэх болов уу. Гэхдээ хаялцсан барилдаан талбайд өрнөөгүй. Аварга дээд сургуулийн хоёр хүчтэн их шөвөгт учраа таарсан. Эхлээд арслангийн талаар хаялцах барьц сонгосон. Хаялцаагүй. Дараа нь олимпийн аваргын талаар сонгох байлаа. Н.Түвшинбаяр заан ч гар болж өгөхгүй байсан уу шууд шодооод шийдчихсэн юм.
- Д.Амарсайхан- Э.Ууганбаяр. Төв аймгийн хурц арслан уг нь гурвын даваанд О.Хангайг хаясан. Гэхдээ түүнээс ч нягт, түүнээс ч илүү боломжоо дайчилдаг, бие жижиг ч бэлчээр том бөх тавын даваанд хүлээж байв. Хоёулаа тунасан. Сугадуулж байгаад мушгичихсан даа.
- Ш.Мөнгөнбаатар-Э.Мөнхбаатар. Саяхан хоёулаа аймгийн арслан байлаа. Удахгүй хоёулаа улсын цолтой ч болж магадгүй. Нас яривал нэгэн бүтэн үе дүү. Энхтөрийн Мөнхбаатар ингэж хоёр том барилдаан дараалан их шөвөгт үлдэж эвгүй бөх болохоо харуулав. Мөнгөө харцагын дархан зүүн талд биш баруун талд нь хөмөрч залуу арслан давсан.
- Б.Бат-Өлзий-Э.Мөнхбаатар. Энэ жил хоёр таарч хоёуланд нь Энхтөрийн Мөнхбаатар илүүрхэв. Буянт-Ухаад бас хаясан юм. Барилдаанч харцага Б.Бат-Өлзий хийдэг бүхнээ хийж үзэв. Талбайн захад эргээд бусгахад нь мэдрээд түрчихлээ. Говьсүмбэрийн залууд олон хүн итгэл найдвар хүлээлгэж байна.
- Б.Эрдэнэхүү-Б.Сосорбарам. Ховдын ганган Со энэ өдрийн гурвын давааны төгсгөлд Болдын Эрдэнэхүүтэй нугарч таарлаа. Гар ачаан дээрээс хагалж татдаг мэхээр олон хүнийг шороодуулж байгаа. Энэ удаа хонгодож яваад үзэгчдэд тулж эргэсэн. Харин төгсгөлд нь давуулахад сэжин давсан. Алдарын нэгэн алдартан ингэж баяраараа сайн барилдав.
- Н.Түвшинбаяр-Б.Цэдэнсодном. Өвөрхангайн арслан Баянзулын Цэдэнсодном хэдийнээ үзэгчдийн анхаарлын төвд орсон. Аймгийн цолтнуудын барилдаанд ч үзүүрлэж үзсэн. Харин барилдааны асар их авьяас, мэдрэмж, туршлагатай хөдөлмөрийн баатрыг аргалж чадсангүй. Улсын заан Найдангийн Түвшинбаярын дөрвийн давааны учраа нь Зүүнбаян-Улааны залуу байв.
- Г.Ганжад-Ч.Хөхчирэнгэр. Чинчулууны Хөхчирэнгэр начин уг нь хаялцах барьц хүртэл дундарч байхыг харсангүй. Энэ өдрийн барилдаанд Төв аймгийн Г.Ганжад начинтай таарч сонгоон дээрээс ямар ч хариулт хийж чадалгүй унав. Г.Ганжад ахиулсан цол бүртээ өөрийгөө хэн гэдгийг харуулж байна даа.
- Ц.Одбаяр-М.Бадарч. Өмнөговь аймгийн харьяат шилдэг начин энэ улиралд тийм ч дээшээ үзсэнгүй. Буянт-Ухаад л нэг дээшээ үзсэн санагдана. Харин Зэвсэгт хүчиний өдөр, Алдар спорт хорооны бөх юм шүү гэдгээ нотолж, улсын залуу харцага Мягмарын Бадарчаар тав давж дунд шөвгийн наймд үлдээд түрүү бөхөд шороодов.