Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг улсын үйлдвэрийн статусаар ажиллах шийдвэр гарсныг танилцууллаа.
100 хувь улсын үйлдвэр болж байгаатай холбогдуулан захирлыг Засгийн газраас томилох бөгөөд одоогийн захирал Х.Бадамсүрэн цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хийх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна гэлээ.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ.
Өнөөдөр “Олон Улсын Ойн Өдөр”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон Дэлхий даяар тэмдэглэх болсон. Тэгвэл энэ онд “Ой ба боловсрол” (Forest and Education) сэдвийн дор тэмдэглэж байгаа юм.
Тухайн өдрийг тохиолдуулан БОАЖЯ, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн санаачлалаар хэд хэдэн үйл ажиллагаа зохиож байгаа аж. Тэдгээрийн нэг “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи”сэдэвт үндэсний 4-р хурал өнөөдөр Туушин зочид буудлын танхимд боллоо.
Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанканд болов.
Хурлаар бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдсэнийг Н.Баяртсайхан Ерөнхийлөгч танилцууллаа. Мөн иргэдийн өр орлогын харьцааг 70/30 байсныг 60/40 болгон өөрчилжээ.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс салбарын сайдын хувьд уучлалт хүслээ.
Тэрбээр “С.Зоригийн аминд халдсан хэрэгтэй холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болж байна. Би анхнаасаа л яриад байсан шүү дээ. Хаврын синдром тусаж энэ асуудлыг би яриагүй. Айлын хашаанд нас барсан хүний цогцос аваачиж хаясан хүмүүс энэнээс илүү их юм хийсэн гэж би мэргэжлийн хувьд мэдрэмжээрээ тэр үед юм ярьж байсан юм. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна гэв.