Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өнөөдөр Болсон Хэвлэлийн Хурлын Үеэр энэ онд төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарна гэж мэдэгдэв. Учир нь нүүрсний экспорт энэ онд өмнөхөөс 10 хувиар өсөж, 39 сая тоннд хүрнэ. Өмнөх оны мөн үеэс үнэ нь 2 хувиар өссөн нь нөлөөлөх юм байна.
Бусад хүчин зүйлс нь гадаадын шууд хөрөнгө, импортын бууралт аж.
Хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, энэ онд 1.6 тэрбум америк долларт хүрнэ гэж Төв банк тооцоолжээ. МИК болон Хөгжлийн банк оны эхэнд нийт 300 сая америк долларын бонд босгосон нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлжээ. Үүнээс харахад хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байна. Импорт энэ онд үргэлжлэн өсөх ч өсөлтийн хурд нь буурна. Ингэснээр худалдааны тэнцэлд үүсэх дарамт буурч, гадаад худалдааны тэнцэл дахин ашигтай байна. Мөн донор байгууллагуудаас олгох санхүүжилтийн нөлөөгөөр төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Улаанбаатар хотын банканд Монголбанкнаас хууль бус зээл олгосон талаар өнөөдөр өглөө Төрийн ордонд мэдээлсэн. Энэ талаар тодруулахад Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2012-2016 онуудад Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээ хэрэгжүүлэх явцдаа Улаанбаатар хотын банканд 160 тэрбум төгрөгийн зээлийг олгосон юм билээ. Энэ бол шинэ зээл биш. Бид зээлийн гэрээг цуцлан, эргэн төллүүлэхээр ажиллаж байна” гэж хариуллаа.