-Өнөөдөр дэлхийн усны өдөр-
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Нийслэлийн боловсролын газар, Шинжлэх ухааны академи, Туул голын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн хэвшлийн Нийтийн аж ахуйн зэрэг байгууллагуудтай хамтран иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалж байна.
2019 онд “Цэнгэг ус-тэгш хүртээмж” гэсэн уриан доор тэмдэглэнэ.
Мөн хүүхдүүдэд усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор “Ус ба байгаль” сэдвээр 40 минутын хичээлийг сургуулийн насны хүүхдүүдийн суралцах онцлогт тохируулан боловсруулжээ. Энэ сарын 21, 22-нд нэгдсэн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын хүүхдүүдэд зургаа дахь жилдээ заасан байна.
Хичээлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Шинжлэх ухааны академи, Туул голын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн хэвшлийн Нийтийн аж ахуйн зэрэг байгууллагуудаас нийт 160 гаруй мэргэжлийн инженер техникийн мэргэжилтэн, ажилтнууд тухайн сургуулиудын багш нартай хамтран зааж, мөн сурагчдын дунд усны талаарх мэдлэг сорих тэмцээнийг явуулдаг юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Үүний дагуу Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийджээ.
НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм.
Жил бүр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулахаар өөр өөр уриатайгаар тэмдэглэдэг бөгөөд 2019 онд “Цэнгэг ус-тэгш хүртээмж” гэсэн уриан доор тэмдэглэнэ.