Энэ улиралд онцгой тоглолтыг үзүүлж байсан Деррик Рөүз баруун тохойны гэмтлийн улмаас улирал дуустал тоглох боломжгүй болжээ. Мөн түүний нэр амжилт нь ахисан тоглогчийн шагналыг авах магадлал өндөр бүхий тоглогчдын дунд байсан юм.
Өнгөрсөн улиралд Рөүз 8.4 оноо, 1.4 самбар, 1.5 оновчтой дамжуулалт дунджилж 43.5%-тай довтолж байсан бол энэ улиралд 18.0 оноо, 2.7 самбар, 4.3 оновчтой дамжуулалт дунджилж 48.2%-тай довтлон өөрийн карьертаа хамгийн өндөр буюу холын зайнаас 37.0%-тай довтолж байсан билээ.
Мөн энэ улиралд өөрийн карьертаа анх удаа 50 оноо авсан бөгөөд одоогоор энэ улиралд 50+ оноо авсан 11 тоглогчийн нэг болоод байгаа юм.
Ингэснээр амжилт нь ахисан тоглогчийн шагналыг Торонто Рэпторс багийн Паскал Сиакам, Брүүклин Нэтс багийн Д’Анжело Рассэлл хоёрын нэг нь хүртэх магадлал өндөр боллоо. Мөн Миннесота Тимбервулвс багийн хамгаалагч Жэфф Тийг зүүн хөл, довтлогч Роберт Ковингтон баруун өвдөгний гэмтлийн улмаас улирал дуустал тоглох боломжгүй болсон байна.
Миннесота Тимбервулвс баг одоогоор 32-40 амжилтаар Өрнөд бүсийн 10-р байранд бичигдэж байна. Тэдний улирал дуусахад 10 тоглолт үлдээд байгаа юм.