Снүүкер биллиардын мастеруудын ангиллын ээлжит тэмцээн Уэльст боллоо. “Тур чэмпионшип” нэртэйгээр зохион байгуулагдсан тус тэмцээний шигшээ тоглолт өчигдөр болсон бөгөөд Английн алдарт тамирчин Ронни О’Салливан, Австралийн Нэйл Робертсон нар финалд хоорондоо өрсөлджээ.
Тун өрсөлдөөнтэй үргэлжилсэн энэхүү тоглолтод 13-11 харьцаатай Ронни О’Салливан ялалт байгуулснаар энэ улирлын 5 дахь цомоо хүртэж, 150 000 фунтийн мөнгөн шагналын эзэн болсон байна.
Шилдэг тамирчинд үүнээс чухал нэгэн шагнал ирсэн нь 9 жилийн дараа дахин Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн явдал байлаа. Хамгийн сүүлд 2010 онд Дэлхийн чансааг тэргүүлж байсан 43 настай Англи эр энэ ялалтыг авснаар чансааны 1 234 000 оноотой болж Дэлхийн чансааг 9 жилийн дараа дахин тэргүүлж эхэлжээ. Хуучин тэргүүлэгч Марк Селби 1 097 225 оноотой байгаа тул ДАШТ-ээс өмнө түүний гүйцэх боломжгүй байгаа аж.
Ирэх 4-р сард эхлэх ДАШТ-ий өмнө ийнхүү Ронни О’Салливан Дэлхийн чансааг тэргүүлснээр 6 дахь удаагаа Дэлхийн аварга болох боломжоо нэмэгдүүлж байгаа аж. Тэрээр мөн 3-р сарын эхээр өөрийн замналын 1000 дахь “147 оноо”-г авч ийм амжилтыг үзүүлсэн анхны тамирчнаар түүхэнд нэрээ үлдээсэн билээ.
Г.Баярмөнх