УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцжээ.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонссон байна. Энэ асуудлыг буруушааж, хүний эрхийг зөрчсөн, Ардчилсан Монгол Улсад байж болзошгүй асуудал учраас эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгон, УИХ, Засгийн газрын түвшинд энэ асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж үзжээ. Олон нийтэд дэлгэх эс дэлгэх талаар шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Харин Улсын Ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрх дууссан учраас шинэ орлогчийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр оруулж ирсэн. Харин энэ асуудлыг С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шийдвэрлэсний дараа оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн учраас түр хойшлуулах шийдвэр гаргажээ.
Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын асуудлыг эрх зүйн хувьд маргаантай байгаа асуудал хэмээн үзсэн тул мөн л хойшлуулахаар болсон байна.