Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал хийлээ.
Гишүүд асуулт асууж байна.
З.Энхболд: ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН ХУУЛЬ ӨРГӨН БАРЬСАН
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Танилцуулгад дурдаж байгаа хуулийн байгууллагын шинэчлэл, авлигатай тэмцэх ёстой гэдгийг дэмжмээр байна. Сүүлийн үед 30 гэр бүл даварсан л даа. Эрүүдэн шүүсэн гээд байгаа Д.Энхбатын хэргийг сэргээж шалгах уу, Ерөнхийлөгч өө. Тухайн үед хууль зүйн сайд нь хэн байсан юм, хэний даалгавраар явсан юм. С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эрүүдэн шүүлтийг ярьж байна, бусад бүх хэргийг гаргах ёстой. Эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэгийг хэзээ ил болгох вэ. Хэн үзсэн юм бэ. Засгийн газар, ҮАБЗ үзсэн гээд байгаа, бүлэг өнгөт кино шиг яриулсан гээд байгаа юм. Гишүүд хэзээ үзэх юм бэ. Энэ хэд нь шударгу бус байсан юм бол одоо дэвшиж байгаа гурван хүн шударга гэдгийг хэн тогтоох юм бэ. Уг нь бол бүтэц, тогтолцоогоор нь өөрчлөх ёстой. Хүн өөрчлөөд хугацаатай л шударга байна л даа. Үндсэн хуулиндаа нийцүүлж өөрчилмөөр байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Байнгын хорооны хурал дээр тодорхой ярьсан. Хаа хамаагүй юм асуугаад байна. Д.Энхбатын хэргийг би мэдэхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмэлт 1 минут:
-Би хэрэг асуугаад байгаа юм биш. Эрүүдэн шүүсэн асуудлыг цэгцлэх гэж байгаа юм бол Д.Энхбатын хэргээс эхлээд шийдэх үү гээд байгаа юм. Хуулийн хүрээний асуулт асууж байан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Үндсэн хуулинд нийцсэн хууль өргөн барьсан. Асуудлыг хэлэлцэж байна. Зөвлөмжийн дагуу хугацаанаас нь өмнө чөлөөлөх, түдгэлзүүлэх асуудлаа Үндсэн хуульд заасны дагуу өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хийгээд явна. Ерөнхийлөгч ч бай, УИХ ч бай одоогийн хуулийн оролцоогоор л явна. Нийт хуулийн байгууллагын системийг эвдээгүй. Гурван хүний шударга, шударга бусын тухай бус
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэхгүй гэж тангараг өргөсөн. Хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Шүүх, прокурор, АТГ-ын асуудал орж байна, энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал. Гоё өнгөлөн далдлалтай, хууль хүчний байгууллагыг олон жил толгойлсон хүний сүржин мэдээлэл, үүссэн нөхцөл байдалд тулгуурлан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэж байна гэж харж байна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа оруулахыг хэсэг бүлэг хүмүүс явж байна. Бид ардчиллаас хэзээ ч ухарч болохгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Сүүлийн хэдэн сар ярьсан алдаа завхралыг арилгахад хариуцлага шаардлагатай байна. Томилсон УИХ-ын даргадаа хариуцлага тооцсон. Одоо хууль бус ажиллаж байгаа хууль, шүүхийн байгууллагад хариуцлага тооцох цаг болсон. Бүх асуудлыг шийдэх гэхээр хууль, хяналтын байгууллага дээр очоод гацаж байгаа учраас хуулийн төслийг бүрэн дэмжиж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Хууль, шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байгаатай би санал нэг байдаг. Шударга бусын хонгилоор ороод гарсан хүн байна, би. Хорьж, цагдаж, эрүүдэн шүүлгээгүй нь аз юм уу даа. Сонгуулийн ардчиллыг нэг шүүгчийн захирамжаар үгүй болгодог асуудлыг эцэслэх цаг болсон. Хуулийн төслийг дэмжиж байна. 2013 оноос хойш томилогдсон шүүгч нар шударга ажиллахгүй байна гэлээ. Энэ хугацаанаас хойш томилогдсон шүүгч нарт л хариуцлага тооцох юм уу. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч нарт л хариуцлага тооцох юм уу, шударга бус бүгдэд нь хариуцлага тооцох юм уу.

-Шүүх бол хэрэг маргаан шийддэг, аль нэг тал нь сэтгэл дундуур үлддэг. Шүүгчийн шийдсэн хэрэгтэй холбогдуулан шүүгч нартай хариуцлага тооцоод эхлэхээр Үндсэн хуульд заасан хараат бус байдал алдагдана. Салхитын мөнгөний ордын хэрэг 3 дахь жилдээ явж байна, холбогдсон найман шүүгчийн хэрэг сүүлийн хоёр сар явж байна, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд одоо хүртэл алга байна. Хугацаатай томилогддог АТГ-ын дарга, дэд дарга, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч зэрэг хугацаатай гээд юу ч хийдэггүй системийг л арилгах гээд байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хувьсгалын үед намчирхалгүй, нутгархалгүй нэгдэж байж хийдэг юм. МАНАН мафийн гарт хууль хүчний байгууллага үйлчилж байна гэж Монгол түмэн хэлж байна, салгаж өгөхийг Монголчууд хүсч байна. Хэний төлөө хэний эсрэг тэмцэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хууль, хяналтын байгууллагын удирдлага мафид, Ц.Элбэгдоржид, Б.Хурцад, 30 гэр бүлд үйлчилдэг болсон нь үнэн. Өчнөөн том хэргүүд шалгагдахгүй байгаа нь үнэн, шалгахгүй гэдгээ ч илэн далангүй хэлж байна. Гүржийн хувьсгалаар 450 шүүгчийг халсан. Бид ингэж байж л өөрчлөлтийг хийнэ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн чөлөөлдөг байх хуулийн төсөл. 30 жил Монголын төр эзгүй явсныг өөрчлөх гэж хуулийн төсөл оруулж ирсэн. МАНАН-ийн хулгай илчлэгдэх гээд сандарч байна. Өнөө маргаашгүй хуулийн төсөл батлагдах ёстой, монголын ард түмэн дэмжиж байгаа.
Д.Эрдэнэбат: ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ТУЛ АН ХУРАЛД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Үнэхээр эрүүдэн шүүсэн хэрэг байвал хуулийн хатуу цээрлэл хүртээх ёстой гэдэгт санал нэг байгаа ч олон зүйлийг харахад Үндсэн хуулийг зөрчиж байна. Бид хуулийн хүрээнд амьдаръя, Үндсэн хуулиа мөрдөе гэвэл 280 сая ам.долларын хэргийг 35 сая төгрөгөөр хаасан гэмт хэргийг ч ярих хэрэгтэй. Төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн хэрэг мөн биздээ, үүнийг харж үзээрэй Ерөнхийлөгч өө. Шударга зарчим, шударга хууль үйлчлэх ёстой гэдэгтэй санал нэг байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Хэрэв бид энэ хуулийг баталвал төрийн эсрэг гэмт хэрэг болно. Зарим хүн ярьж байна нам хамаагүй гэж, гэхдээ шударга ёс ярьж байгаа бол Үндсэн хуулийн зарчмаа ягштал баримталж байж, шударга ёс тогтоно. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүд нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул АН хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Гишүүдийн ярьж байгаа шиг төрийн эсрэг гэмт хэрэг биш, Үндсэн хууль ч зөрчөөгүй, зөвлөмж л гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ зөвлөмж гаргахад хүлээн авахгүй бол яах вэ? Үнэхээр эрүүдэн шүүсэн бичлэг байгаа юм уу, Та үзсэн үү Ерөнхийлөгч өө. Чуулганыг хаалттай хуралдуулж, бичлэгийг үзүүлэх үү. Шүүгч нарыг бид хангалттай эрхлүүлсэн. Хангалттай цалин өгч, хэмжээгүй эрх мэдэл өгсөн.

-Зөвлөмж авахгүй байхад яах ч үгүй. Зөвлөмж өөрөө эрх бүхий байгууллагад санал болгож байгаа болохоос заавал хүлээн авах ёсгүй. Эцсийн үгийг томилох эрхтэй байгууллага, институц хэлнэ. Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг АН-ын бүлгийн мэдэгдэлд хариу хэлье.