Яг одоо УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Харин уг хуулийн төслийг дэмжээгүй хуульчдын байр суурийг хүргэе.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан:
- Ямар хууль батлах вэ, хуулийг яаж биелүүлэх вэ, хэргийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг ҮАБЗ шийддэг боллоо. Үндсэн хуульт байгуулал руу ноцтой халдаж байна.
- Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг устгах төсөл одоо батлах нь. Саналаа хэлэх боломж олгохгүй нь. ҮАБЗ л шийдсэн бол шүүгчийг түдгэлзүүлж огцруулах нь. Eрөнхийлөгчид таалагдаагүй л бол зайлуулагдана. 2014 онд шүүгчийн хараат бус байдалд халдаж байсныг төгөлдөржүүлэх нь.
- Бас АТГ, Прокурор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дохиогоор хөдөлнө. ҮАБЗ нь ЗГ болон УИХ-д үүрэг өгөөд байсан. Одоо шүүх эрх мэдэлд үүрэг өгөх нь. ҮАБЗ-өөр удирдуулсан улс боллоо. Хууль, ёс зүй зөрчсөн тодорхлой асуудлыг ном журмаар нь шийдэхийг огт үгүйсгээгүй. Далимдуулан бүхэл бүтэн ШҮҮХИЙГ устгаж болохгүй.
Жич: тодорхой хууль эсхүл ёс зүй зөрчсөн асуудлыг ном журмаар нь шийдэхийг огт үгүйсгээгүй. Гол нь үүгээр далимдуулан бүхэл бүтэн эрх мэдлийн салаа мөчрийг устгаж болохгүй.
- Үндсэн хуулийн, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгож байна. Орчин үед Ардчилсан нийгмийг устгахад төрийн ордон руу дайрч, галдан шатаахаа больсон.
- Сүүлийн үед ҮАБЗ тодорхой даалгаврыг УИХ-д өгч шийдввэр гаргуулж байна. Бүх асуудалд хутгалдаж ордгийг болохгүй бол мангас боллоо.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
- ҮАБЗ гэж бусад оронд гүйцэтгэх эрх мэдлийн салбаруудын уялдааг хангах зорилго бүхий ЗГ-ын түвшний байгууллага байдаг. Үндсэн хуулиас давах битгий хэл Үндсэн хуулийн байгуулалд ч хамаардаггүй! Ордонд Үндсэн хууль устгасан төрийн эргэлт болж буй бололтой!
- ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргахгүй бол энэ мэт тэнэглэл үргэлжилсээр л байх болно. Парламентыг төлөөлж, парламентаас гадна шийдвэр гаргадаг этгээд ардчилалд байж болохгүй. Хууль тогтоох болон төлөөлөх эрх парламентаас гадуур байх ардчилалд аюултай гэж үздэг!
Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:
- Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг Үндсэн хуульд заасан. УАБЗ-ийн гишүүн нь нөгөө Үндсэн хуульд шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж болохгүй улстөрчид шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав чинь. Түдгэлзүүлэх бусад долоон нөхцөлд улстөрчдийн оролцоо байхгүй байгааг сайн анзаараарай.
- Энэ сенсацлаад байгаа асуудлуудыг хуульчид ярьж, гаргалгааг нь гаргаж өгсөн ч, тэр замаар биш өөр замаар явж, олонд таалагдах маневр хийгээд байгаа юм.
- Шүүхийн хараат бус байдлын талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл. Ерөнхийлөгч томилдог учраас ингээд амаа ангайгаад байж байх юм байгаа биз. Эсхүл ядаж нэг юм хийх юм болов уу. Болохгүй бол хуульчид дуугарна аа.
Хууль зүйн ухааны доктор Ц.Мандах
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зорилго, чиглэл өөр байхад зөвлөмж гаргаад таалагдахгүй байгаа шүүгч, прокурорыг зайлуулаад байж яав ч болохгүй ээ.
- Шүүгчийн хараат бус байдал энэ улсад байхгүй болвол иргэд юунд итгэх юм? Хаана байна шударга ёс, хуулийн засаглал?