УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Гуравдугаар сарын 20-ны өдөр ажлын хэсгийн 12 гишүүний 8 нь санал дүгнэлтээ хүлээн авч, зөв зүйтэй хэмээн гарын үсэг зурж, УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мэдээллээ.
Ажлын хэсгийн ахлаж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ерөнхийлөгчид хандаж ҮАБЗ-өөр хэлэлцэн зөвлөмж гаргаж өгөөч хэмээн хандсан. Цаашид Байнгын хороо, УИХ-ын чуулганаар оруулах эсэх ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу зэрэг чиглэл УИХ-ын даргаас ирэх байх.
Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ Монголын төр гэж байгаа бол үүнийг зөв зүйтэй талаас нь засаж сайжруулах ёстой гэдгийг хатуу илэрхийлж байна
Засаж сайжруулах зүйл нэлээд их, авах ч юм байгаа учраас эхний гэрээнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байна. Цаашид энэ талаар яригдах байх. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлтийг тараасан.
Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлыг гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас тодорхой чиглэлийг ҮАБЗ-өөс авах нь зөв гэж үзсэн.
“Оюутолгойн гэрээ”-нд ямар зүйл дээр алдсан, юун дээр оносон гэдгийг мэдэх нь зүйтэй. Олон асуудал орсон учраас Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай, алдаа дутагдлыг засаж сайжруулж, зөв зүйлийг нь дэмжээд яваасай гэж хүсэж байна.
Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ Монголын төр гэж байгаа бол үүнийг зөв зүйтэй талаас нь засаж сайжруулах ёстой гэдгийг хатуу илэрхийлж байна” гэжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.
УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ.
Ажлын хэсэг санал дүгнэлтээ:
1.Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;
2.Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;
3.Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;
4.Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;
5.Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;
6.“Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;
7.“Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан байна.