Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр цус цусан бүтээгдэхүүний гол хэрэглэгчид болох Элэг шилжүүлэн суулгах баг, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн төлөөлөгчид оролцсон хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн дараа Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АУ-ы доктор, профессор, МУ-ын Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээс товч тодруулга авсан юм.
-Өнгөрөгч онд Элэг шилжүүлэн суулгах багийнхан хэчнээн хүнд энэ мэс заслыг хийсэн бэ?
-Бид өнгөрөгч 2018 онд 24 хүнд элэг шилжүүлсэн суулгах мэс заслыг хийлээ. Энэ 2019 он гарснаас хойш 8 хүнд энэ мэс заслыг хийсэн байна. Элэгний эмгэгээр Монгол Улс дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа элэгний В, С, D вирусийн халдвар, элэгний хавдар, нас баралтын тоогоор дэлхийд эхний гурван орны нэгт жагсдаг харамсалтай тоо бий.
Зөвхөн нас баралтын тоогоор дэлхийн дунджаас найм дахин өндөр байдаг. Тэгэхээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол Улсад нэн шаардлагатай. Бид өнөөдрийн байдлаар элэгний өвчлөл эцсийн шатандаа орсон тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна.
-Эдгээр хүмүүсийн ард мэс засал хийлгэхээр хүлээж байгаа хэчнээн хүн байгаа вэ?
-Одоогоор 60-70 хүн байна. Мөн доноргүйгээс хүлээгдэж байгаа 70-80 хүн бий.
-Элэг шилжүүлэн суулгаж буй хүмүүс дунд хүүхдүүд байдаг уу?
-Энэ онд бид 2-3 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн. 2011 оноос анх элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1,3 настайгаас долоон нас хүртэлх дөрвөн хүүхдэд бид элэг шилжүүлэн суулгасан байна. Тухайн үед ой гурван сартай мэс засалд орж байсан хүүхэд маань одоо таван нас дөхөж байгаа байх шүү.
-Сар бүрийн 3-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болдог арга хэмжээний өнөөдрийн хэлэлцүүлэгт та ирж оролцлоо. Маш завгүй байдаг хүний хувьд нэлээд ач холбогдол өгдөг учир өөрөө ирсэн болов уу гэж бодож байна. Та энэ ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Онц үнэлгээ л өгнө. Ямар ч зовлонгүйгээр бид үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Түрүүнд нь бид хагалгаагаа хийх ёстой байтал өөрсдөө цус цуглуулаад явдаг байсан. Харин одоо бол ердөө захиалгын бичиг л өгнө.
-Танд баярлалаа.