БНСУ дэлхийд анх удаа 5G технологи нэвтрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-04 17:25 GMT+8

БНСУ гар утасны тав дахь үеийн сүлжээ 5G технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлж эхэллээ. Тус улсын “SK Telecom”, “KT” болон “LG Uplus” зэрэг харилцаа холбооны томоохон компаниуд орон нутгийн цагаар лхагва гарагийн 23.00 цагт утасгүй интернетийн сүлжээг үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна.

БНСУ-ын Засгийн газар “5G” сүлжээг гуравдугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч ийм сүлжээ ашигладаг ухаалаг гар утаснуудын нийлүүлэлт саатсаны улмаас хойшлуулжээ. Тиймээс 5G технологийг нэвтрүүлэх эхний хугацаа дөрөвдүгээр сарын таван гэж зарлагдаад байсан юм. Хэдий тийм боловч БНСУ ийнхүү АНУ болон БНХАУ зэрэг томоохон өрсөлдөгчдөөсөө урьтаж шинэ технологийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү сүлжээг 2018 онд болсон Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр туршиж байсан юм. Гар утасны тав дахь үеийн сүлжээ нь 4G-ээс 66 дахин хурдан ажээ.

Б.Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ