УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 28-нд “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргаж, Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас, Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас тус тус огцруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн УИХ-д оруулсан асуудлыг байнгын хороо хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүд УЕП-т нэр дэвшигч Б.Жаргалсайханаас асуулт асууж, үг хэлж байна.
Г.Батзандан: Өмнөх прокурорудыг яагаад хугацаанаас нь өмнө чөлөөлснийг та мэднэ. С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ хүнийг хилс хэргээр шийдвэрлэсэн нь эрүүдэн шүүсэн бичлэгүүдээс тодорхой боллоо. Содномдаржаа, Чимгээ нар даруй чөлөөлөөрэй.
Д.Батнасан: Б.Жаргалсайхан прокурорыг дэмжиж байна. Өнөөдөр хүн бүхэн айдастай байна. Надыг хэн тагнаж, чагнаж байгаа бол, утасны яриа чагнаж байгаа болов уу? Та Ерөнхий прокуророор томилогдоод энэ асуудлаар УИХ-д мэдээлэл өгөөрэй. Хувь хүнтэй холбоотой асуудал байвал хаалттай хэлэлцсэн ч болно. Захиалгаар тагнаж, чагнадаг асуудлууд байгаа шүү, энэ тал дээр анхаараарай.
Прокурор Б.Жаргалсайхан: Эрүүгийн хуулийн цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хүлээлгэдэг явдал байна уу даа гэж боддог. Тагнаж чагнадаг тухай асуудал байгаа нь үнэн. Эрүүдэн шүүх явдал ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Би Ерөнхий прокуророор томилогдвол эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоохоос ажлаа эхэлнэ.
Өмнөх прокурор огцорсон учир УЕП-ын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын дарга З.Энхболд УИХ-ын гишүүний асуултад хариулав.
Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Энэ асуудлыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хаврын чуулган нээлтээ хийсэн энэ өдрөөс эхлэн гишүүд ирц бүртгүүлэх, санал өгөхдөө биеийн давхцалгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулах шинэ технологид шилжсэн. Гишүүд шинэ төхөөрөмжтэйгээ гүйцэд танилцаж амжаагүй бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжиж үг хэлсэн атлаа эсрэг санал өгөв. Энэ нь төхөөрөмжийнхөө учрыг ололгүй буруу дарснаас болов. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Та дандаа "татгалзсан" кноп дарах нь байна шүү" гэж хошигнов.