Өмнөд Солонгосын зүүн хойд эргийн нутагт таван хот, мужийг хамарсан гал түймэр дэгдсэн тул үндэсний хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэнийг тус улсын Засгийн газар нь өнөөдөр зарлалаа.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны гаргасан саналыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмжсэнээр онц байдал зарлажээ.
Хохирлын хэмжээг тодорхой болгосны дараа түймэрт өртсөн бүс нутгийг гамшгийн бүс болгон зарлах үгүйг шийдэх юм байна. Зүүн хойд эргийн ууланд дэгдсэн түймэрт одоогоор нэг хүн амиа алдаж, ой мод, байшин барилга олноор шатаж 4000 гаруй хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлээд байна. Энэхүү гал түймрийн цар хүрээг тус улсад урьд өмнө тохиолдож байгаагүй гамшиг хэмээн мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улсын онцгой байдлын удирдлагын төвд хоёр удаа очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр тэр гамшгийн бүсэд ажиллаж байгаа Дотоод хэргийн сайд Ким Бу Кюмтай видео хурал зохион байгуулжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний шийдвэрээр Өмнөд Солонгосын бүх мужуудаас 900 орчим гал унтраах машин, 13000 гал сөнөөгч болон 16500 цэрэг, 32 нисдэг тэрэг дайчлаад байна.
Сүүлийн мэдээллээр 380 гаруй га газар түймэрт автаж, доод тал нь 300 орчим барилга, орон сууц үнс нурам болжээ. "Гал сөнөөгчид галын голомтыг хяналтдаа авч намжаасан ч бусад хэсгийн түймэр газар авсаар байна" гэж Ганвон мужийн захирагч Чой Мун хэлжээ. Түймэр пүрэв гарагийн орой Ганвон мужийн Госён дүүрэгт анх эхэлсэн юм. Тус бүс нутагт цаг агаар хуурай, хүчтэй салхитай байгаа учир түймэр цаашид хүрээгээ тэлэх төлөвтэй байна.