Аливаа кино уран бүтээл бүтээхэд жүжигчид найруулагчаас гадна зураглаач хүн хамгийн чухал үүрэгтэй билээ. Холливудын олон гайхалтай уран бүтээлд гар бие оролцсон Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кеес Ван Оострумыг монголчууддаа танилцуулж байна.
Голландын кино зураглаач, найруулагч Кеес Ван Оострум
1953 оны долоодугаар сарын 5-нд Нидерланд улсын нийслэл Амстердамд төрж өссөн. Тэрбээр 1972 оноос 1976 онд Нидерландын кино академид сурсан бөгөөд академидаа амжилттай сайн сурснаар Голландын засгийн газрын тэтгэлгээр шагнуулж, 1977 оноос 1979 онд Америкийн урлагийн их сургуульд суралцжээ. Үүний үр шимээр түүний төлөвлөгөө ба зорилго улам өргөжсөн гэдэг.
Ван Оострумын оператороор ажилласан 40 минутын О'Рира дахь үдэш
( Nights at O'Rear's ) уран бүтээл нь кино ертөнцөд 1980 онд тэсрэлт хийж гарч ирсэн юм. Үр дүнд нь Ван Оострум ихэвчлэн телевизэд ажиллаж Геттисберг, Тэсрээгүй - хараал, хайрлах зориг (Gettysburg , Thinner - the curse, courage to love) зэрэг гайхалтай уран бүтээлүүдийг хийсэн. Тэрбээр 70 гаруй кинонд кино зураглаачаар ажилласан бөгөөд харин кино найруулагч талаасаа олон ангит киноны ганцаарчилсан ангиуд мөн хоёр уран сайхны кинонд ажилласан байна.
Түүнчлэн тэрээр “Cinematographer Style” буюу “Кино зураглаачийн хэв маяг” гэсэн 2005 оны баримтанд бичигдсэн гайхалтай хүн юм. Тэрбээр 1993 оноос Америкийн кино найруулагчдын холбооны гишүүнээр ажилласан бөгөөд 2016 онд Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч болжээ.
Кеес Ван Оострум нь NSC-ийн ба Голландын захирлуудын зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2004 онд түүнийг кино урлаг, шинжлэх ухааны академи (кино зураглаачийн салбар)-д элсэхийг урьсан юм.
Тэрбээр Нотолгооны дарамт, Медузагийн хүүхэд ба Спартакус (The Burden of Proof, Medusa’s Child and Spartacus) гэсэн өвөрмөц уран бүтээлээрээ шагнуулж байжээ.
Ван Оострумын шилдэг бүтээлүүдэд бодит түүхээс сэдэвлэсэн “Бурхад ба Генералууд” яах аргагүй багтана. Хамгийн сүүлд тэрээр “Dark Hearts”, “Copperhead” гэх сонирхолтой кинонуудыг бүтээжээ. Түүний “Ганцаардмал тагтаа руу эргэж ирсэн нь” (1993), “Төгс эр” (2013), “Үхмээр хар дарсан зүүд” (1983), (Return to Lonesome Dove , A Perfect Man, Deadly Nightmares ) гэсэн кинонууд нь кино уран бүтээлийн ертөнцөд ихээхэн алдартай юм. “Төгс эр” кино нь гол дүрийн хүүхэмсэг нөхөр эхнэр нь түүн рүү залган утсаар өөр хүн болж ярихад хэрхэн эхнэртээ дахин дурладаг талаар гардаг сонирхолтой кино билээ.
Харин “Үхмээр хар дарсан зүүд” (1983) кинонд Hitchhiker телевизийн цувралын зохиомол түүхүүд яригддаг ба түүх бүр ихэвчлэн нууцлаг триллер байдаг.
Магадгүй та түүний эдгээр гайхалтай бүтээлийг урьд хожим олон удаа үзэж шагшин магтаж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл уг бүтээлүүдийн ард байсан Кеес Ван Оострум Монголд хүрэлцэн ирэх нь ээ. Холливудын одод Монголд айлчлах өдөр тун удахгүй...
Б. Намуун