23 ЖИЛИЙН ДАРАА БАГШ НАРЫН VII ИХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болох бөгөөд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцох юм байна.
Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд 6 дугаар их хурлыг 1996 онд зохион байгуулж байжээ.
Харин VII их хурлыг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.
23 жилийн дараа Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулахаар Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

VII их хурлаар үндсэн дөрвөн чиглэлээр асуудал тавьж хэлэлцэх юм байна. Тухайлбал боловсролын систем, багшийн ёс зүй, нийгмийн халамж зэрэг чиглэлүүд багтаж байгаа юм.
Мөн хурлаар багш нарын ажлын ачааллыг бууруулах, цалин хөлс болон урамшууллын зохицуулалтыг тодорхой болгох зэрэг салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байгаагаа салбарын сайд нь онцолж байна.
Өнөөдрийн байдлаар оролцох хүсэлтэй 700 орчим хүнийг бүртгэлийг хийгээд байгаа бөгөөд 100 гаруй нь олон улсын байгууллагаас оролцох юм.
Хурлын үеэр гаргасан саналуудыг нэгтгээд уриалга гаргах бөгөөд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болсон сайн үр дүн гарна гэж итгэж байгаа гэдгийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэллээ.

УРАЛДААНТ ШАЛГАЛТ НЭРЭЭР 1000 ХҮҮХЭД БҮРТГЭЭД ЦӨӨХНИЙГ ОРУУЛЖ БАЙНА
БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргажээ.
Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна
Энэ талаар Ё.Баатарбилэг, "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй" гэсэн юм.
Хувийн өмчийн сургуулиуд тушаалтай холбоотойгоор элсэлт явуулахдаа хэрхэх талаар тэрбээр "Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий" гэлээ.

Төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарыг мэргэжил дээшлүүлдэггүй. Тиймээс ийм төвтэй болгох ажлыг эхлүүлэхээр судалгааны ажилдаа ороод байгаа аж.
Боловсролын байгууллагын эрсдлийн үнэлгээг хийхэд улсын хэмжээнд байгаа 1026 сургуулийн барилгын 60 хувь 616 нь 30-аас дээш жилийн насжилттай байна. Жил бүр шинэ сургууль барьж байгаа хэдий ч хуучин сургуулиудаа засварлах тал дээр анхаарахгүй бол болохгүй байгаа аж. Олон сургууль, цэцэрлэгт МХЕГ-ын акт, дүгнэлт ирсэн учраас энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, 2019 оны хөрөнгө оруулалтын зарцуулалтын талаар мэдээлэл өгч, гишүүдэд таниулсан гэдгийг Ё.Баатарбилэг хэллээ.

Багш нарын холбооны төлөөлөл "Ахмад, залуу үе, сайдтайгаа, Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтдаа хэвлэлийн хурал хийж байгаадаа баяртай байна. Бодлогын түвшинд олон асуудлыг шийдвэрлэсэн хурал болно гэж найдаж байна. Багш нар VII их хурлаас гарах шийдвэрийг их хүлээж байна" гэв.

Салбарын сайд их, дээд сургуулийн тоог цөөлөх асуудлыг хөндсөн бөгөөд энэ талаар "Улсын хэмжээнд нийт 94 их, дээд сургууль байна. Үүнээс 14 нь магадлан итгэмжлэгдээгүй байна. Энэ нь тухайн сургуульд сурч байгаа оюутнуудын эрхийг зөрчиж байна. Хуулиндаа бүх их, дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Магадлан итгэмжлэгдээгүй хэд хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална" гэсэн тайлбарыг өглөө.