“X men” киног мэдэхгүй хүн гэж үгүй гэвэл тийм ч хэтрүүлсэн болохгүй байх. Одоо ч тэр давтагдашгүй “X men” киноны Жеймс Логаны металл доторлогоотой мутант болж байгааг биширч үздэг олон хүн бий.
Энэ гайхамшигт киноны өнгө хувиргалт нь тэр үеийн бүх хүмүүсийн нүдийг нээсэн. Харин тэр өвөрмөц хувиргалтыг хийсэн алдартай авьяаслаг уран бүтээлч бол Йохим Зелл юм. Ингээд JZ буюу Йохим Зеллийг танилцуулж байна.
Йохим Зелл нь одоогийн байдлаар EFILM / Deluxe-ийн технологийн VP-т ажиллаж байгаа бөгөөд кино үйлдвэрлэлийг хянадаг байна. Өмнө нь тэрээр Burbank дахь Technicolor Thomson-ийн Нарийвчилсан Технологийн VP мөн Grass Valley-д маркетингийн менежер байсан юм. Лондонд Pandora Int-д бүтээгдэхүүний тоон системийг хариуцсан менежерээр ч ажиллаж байсан удаатай. Йохим Кино, Телевизийн Инженерийн Магистрын зэрэгтэй бөгөөд 4x дүрслэх процессорын патент дээр ажиллаж байжээ.
Тэрбээр саяхан АНУ-ын Кино найруулагч нийгэмлэгийн (ASC) гишүүнээр элссэн. Энэ гишүүнчлэл нь түүний кино уран бүтээлд чухал хувь нэмрээ оруулсныг нь харгалзан хүндэтгэж, үнэлсний баталгаа юм. Зелл нь өнөөгийн цогц, тоон ертөнцөд киноны үзэл бодлыг танин мэдэхэд ихээхэн тус болсон. Тэрбээр ACES ажлын урсгалыг оролцуулан кино ертөнцийг хөгжүүлсэн гайхалтай ур чадвартай хүн юм. Түүнчлэн тэр өөрийн SMPTE 2018 ярилцлаган дээрээ дараагийн үеэ дэмждэгээ, мөн оюутнуудад зориулсан хөтөлбөр хийсэн талаараа хүмүүстэй хуваалцсан билээ.
Мөн “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн хоёр монгол кинон дээр ажиллажээ.
X men кино нь 1992 оны олон ангит аниме киноноос сэдэвлэсэн. Уг баатруудын өөрийн гэсэн супер хүч нь өнгөт комик цувралын адал явдлыг чимдэг гол зүйл юм. Иймд X men киноны гол дүрийн мутантуудын гаднах байдал буюу хувцаслалт, өнгө хувиргалт нь хувь хүн бүрийн ер бусын хүчийг тодорхойлдог. Уг уран бүтээл дээр олон мянган мутантууд бүгд өөр өөрийн хүчтэй байдаг. Тийм ч учраас олон хүнд урам зориг өгдөг билээ.
“X men” киног хийсэн кино найруулагч Брян Сингер киноны багийг бүрдүүлэхдээ их хариуцлагатай хянамгай хандсан нь Зеллийг харахад л тодорхой болно. Хамгийн их өнгө хувиргалтад орсон Мистикийн дүр болох жүжигчин Ребека өдөр бүр 12 цагийг өнгө хувиргалтын өрөөнд өнгөрүүлдэг байжээ.
Уг дүр нь үзэгчдэд нүцгэн мэт харагддаг ч яг үнэндээ жүжигчний биеийн гуравны хоёрыг хиймэл силиконоор бүрхсэн байдаг байна. Түүнчлэн киноны баатруудын шархыг ч Зелл хийдэг.
Йохим Зелл нь X-Men-ийн гарал үүсэл: Wolverine (2009), The Maze Runner (2014), X-Men: Future of Past Days (2014) ба 2049 гэсэн уран бүтээлүүдээрээ алдартай. Мөн “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн хоёр монгол кинон дээр ажиллажээ. Хэрвээ Йохим Зелл байгаагүй бол уг кинонууд ийм алдартай ийм амжилттай явах эсэх нь ч эргэлзээтэй юм. Өнгө хувиргагч Йохим Зеллээс суралцах зүйл ямар их гээч. Тэгвэл “Холливуд Монголд” төсөл танд энэ боломжийг олгож байна.
Б.Намуун