Монгол банкнаас өчигдөр мэдэгдэл хийн, Капитал банкийг дампууруулах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Капитал банканд төрийн хэчнээн төгрөг байсан талаар тодруулав.
- Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум төгрөгийг энэ банканд хадгалуулж байжээ.
Хамгийн анх 2007 оноос эхэлж, 2013, 2014 онд тус бүр 100 тэрбум төгрөгийг эдгээр сангаас нэмж байршуулжээ. Мөн Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус банканд байршиж байсан аж.
Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа энэ мөнгийг байршуулжээ. Үүгээр зогсохгүй ЖДҮХС-гийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ. Ингээд нийт төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан аж.
Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Хуулийн дагуу хурдан шуурхай арга хэмжээ авах нь зөв гэж үзэн, тус банкийг дампууруулах шийдвэрийг гаргасан гэв. Эс бөгөөс хохирол өсөх байсныг ч онцолсон юм.
“Гэхдээ эдийн засаг өсөж байхад ийм шийдвэр гарч байна. Иймд тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Мөнгө ууршаад алга болохгүй. Капитал банк үл хөдлөх хөрөнгөтэй нь гарцаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлоо барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө. Хэдийгээр энэ банкны дампуурал банкны салбарт нөлөөлөхгүй ч Засгийн газарт өрийн дарамт үүссэн” гэж Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.
ТЭГВЭЛ ТӨР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ БОЛОХ 340 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭЗЭЭ ЭРГҮҮЛЭН АВАХ ВЭ?
Банкны хөрөнгийг худалдан борлуулсaн орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:
- Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;
- Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;
- Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
- Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
- Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
- Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;
- Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
- Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;
- Хоёрдогч өглөг.