Яармагийн дэнжид суурийг нь тавьснаас хойш 10 жил “дуншсан” дөрөвдүгээр амаржих газар удахгүй ашиглалтад орох нь.
Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь аж төрдөг Сонгинохайрхан дүүрэгт төрөх насны 68 мянган эмэгтэй бий. Тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй Хоёрдугаар амаржих газар 75 ортой ч 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа тул 30 хүрэхгүй ам метр талбайд эх, хүүхэд нийлсэн 12 хүн агааргүй, бөгчим орчинд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн стандартаараа нэг эхэд 6 ам метр талбай ногдох ёстой аж. Дээр нь 60 жилийн нүүр үзсэн байгаа барилга нь хэдийнэ ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймээс тус эмнэлгийг Яармагийн дэнжид баригдаж буй дээрх барилга руу нүүлгэн шилжүүлэх сайдын тушаал гарсан байдаг.
34 ХУВЬТАЙ ХҮЛЭЭЖ АВСАН БАРИЛГЫГ 80 ХУВЬД ХҮРГЭЖЭЭ
Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх, 300 ортой, үүнээс 140 нь амаржих газар, 160 нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байгаа уг эмнэлгийн захиалагч нь Эрүүл мэндийн яам, ашиглагч нь Хоёрдугаар төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар, гүйцэтгэгч нь “Томо бьюлдинг” компани аж.
Анх 2008 онд тус эмнэлгийг барих Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах, тендер зарлах гэсээр 2011 оны хавраас сонгон шалгаруулалтаар “Нийслэл өргөө”, “Пума констракшн” гэсэн хоёр компанийн консерциум барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна.
Анх тендер зарлахад төсөвт өртөг нь 19 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд дээрх консерциум санхүүжилтээ 100 хувь авсан ч 2013 оны хавраас санхүүжилт нь хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар барилгын ажлыг зогсоож, төслөөс гарчээ.
Харин 2017 онд Үндэсний хөгжлийн газар Засгийн газрыг төлөөлж, “Томо бюлдинг” компанитай 25.4 тэрбум үнийн дүн бүхий концессын гэрээ байгуулснаар тус компани 2017 оны есдүгээр сараас “царцсан” барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна.
Барилгыг хүлээж авах үед барилгын үндсэн хийц буюу карказны ажил 90 хувьтай, блокон өрлөгийн ажил 65 хувьтай байж. Олон жил эзэнгүй байснаас зоорийн давхруудад дээврийн болон үерийн ус дүүрсэн байжээ. Мөн өмнө хийсэн зарим ажил чанарын шаардлага хангахгүй болсон тул дахин эхнээс нь хийхэд хүрсэн байна. Товчхондоо барилгын гүйцэтгэл 34 хувьтай байсан гэж дүгнэжээ.
А, Б, В, Г, Д, Е, Ж хэмээх долоон блокоос бүрдэх уг барилгын дээврийн бүх ажил дууссан. Е блокийн барилга болон гадна цахилгааны дэд өртөөний гурван барилгын ажил бүрэн дууссан. Түүнчлэн дотор болон гадна инженерийн шугам сүлжээний ажил, салхивч, сангийн шугам сүлжээний монтажнууд, тусгаарлах ханын өрлөг, тэгшилгээ, гипсэн тааз, шал цутгалт, гадна зам талбайн тохижилт, өндөржилт болон хашааны ажлыг 100 хувь гүйцэтгээд байгаа аж. Харин гаднах фасадны ажил 80 хувьтай, лифт угсрах ажил эхэлсэн байгаа нь барилгын ажлын явцын тайлангаас харагдаж байв. Ерөнхийдөө 34 хувьтай орхисон барилга өнөөдрийн байдлаар 80 хувьд хүрээд байгааг гүйцэтгэгч тал хэлсэн.
БАРИЛГЫН ДОТООД ЗАСЛЫН АЖИЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА
Барилгын ажлыг гүйцэтгэх явцад ажлын даалгаварт ороогүй, төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлууд нэлээд гарч ирсэн байна. Энэ талаар талбайн инженер Э.Золбаяр,
Концессын гэрээний хүрээнд өгөгдсөн ажлын даалгавруудыг гүйцэтгэх явцад огт тусгагдаагүй ажлууд нэлээд гарч ирсэн. Манай компаниас тэдгээр ажлыг улсаас нэмэлт төсөв, санхүүжилт шаардахгүй өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, бороо, дээврийн усаар дүүрсэн байсан тул бүх блокийн зоорийн давхрын хөрсийг сольж, буцаан дүүргэлт хийсэн. А, Б блокийн ханын шавардлагыг нурааж, шинээр шавардсан. Удаан хугацаанд ил байсан өрлөгүүдийг бэхэлж, зарим хэсгийг нураагаад, шинээр өрсөн. Гадна фасадны хөөсөнцөр хавтангийн зузаан нэмэгдсэн. Мөн гадна шугам сүлжээнии ̆холболтын цаг өөрчлөгдсөнтэй холбогдуулан зураг өөрчлөгдсөнөөс нэмэлт ажил, гарч төсөвт өөрчлөлт гарсан.
Гадна тохижилтын өндөржилт болон талбайн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр зураг төсөл боловсруулж, ажлыг хийж эхлүүлсэн. Ж блок болон мэс заслын тасгийн тохижилтын зураг төсөл байгаагүй тул шинээр хийсэн. Зургийн автор ажлын явцыг тогтмол хянаж байх ёстой. Гэтэл төлбөр тооцоотой холбоотойгоор зарим зургийнх нь зохиогч тодорхойгүй байх жишээтэй. Мөн Г блокийн хурлын танхимд үзэгчдийн суудал хийсэн. Барилгын талбай дотор гадны байгууллагын шугам сүлжээ явсныг зөөсөн гээд тоочоод байвал барагдахгүй олон ажил бий. Энэ бүхэнд компаниас холбогдох зардлуудыг шийдвэрлээд явж байгаа бөгөөд зураг батлагдаж дууссаны дараа ажлын тоо хэмжээ болон төсөв бэлэн болно гэлээ.
Гүйцэтгэгч компани удаан зогссон амаржих барилгыг ашиглалтад оруулахаар хурдтай, санаачилгатай ажиллаж байгааг гүйцэтгэгч ЭМЯ-наас онцолсон билээ. Гэрээ ёсоор эмнэлгийн барилгыг 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах ёстой. Гэвч амжих эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь өнгөрөгч оны 11 дүгээр сараас өмнө халаалтаа авч, өвлийн саруудад дотор заслын ажил хийх ёстой байсан ч төрийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилладгаас болж “зөвшөөрөл” хэмээх түгжээнд тээглэж, дулаанаа авч чадалгүй, өвлийн саруудыг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлжээ. Өвөл дуусаад хавар боллоо. Өнгөрөгч 3 дугаар сарын нэгэн гэхэд дулаан өгнө гэсэн ч 20-ноос өгч эхэлжээ. Ингээд дотор заслын ажил дөнгөж эхлээд явж байгаа аж.
М.ОТГОНБАЯР: ХАЛААЛТАА АВСАН Ч БАРИЛГЫН АЖЛЫГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД БАГАГҮЙ БЭРХШЭЭЛ УЧИРЧ БАЙНА
Хэдийгээр дулаанаа авсан ч барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд багагүй бэрхшээл байгааг “Томо бьюлдинг” компаний Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр учирлав. “Дулаан хожимдож авсан, цахилгааны үндсэн техникийн нөхцөлийн зөвшөөрлөө авсан ч гадна бохирын шугамын зөвшөөрөл гараагүй л байгаа. Түүнчлэн гадна тохижилтын ажил, хүчил төрөгчийн шугам сүлжээ болон үйлдвэр, мэс заслын өрөөний тохижилт, гадна цахилгааны хоёр дэд станц, генератор, дотор засалтай холбоотой өөрчлөлтүүд гэхчлэн анхнаасаа ажлын даалгаварт огт тусгагдаагүй, эмнэлгийн стандарттай холбогдон гарч буй бусад нэмэлт ажлуудыг хийх шаардлага барилгын талбайд гарч ирсэн.
Ажлын даалгаварт тусгагдаагүй, төсөв нь шийдэгдээгүй гээд орхиж болохгүй, заавал хийж байж барилгыг ашиглалтад хүлээж авах учиртай юм л даа. Тэгэхээр эдгээр ажлын санхүүжилтийг төсөвт суулгахаас өөр аргагүй болж байгаа юм. Үүнийг манай захиалагч буюу Эрүүл мэндийн яамныхан хүлээн зөвшөөрдөг, та нар ажлаа хийж бай, бид шийднэ гэдэг. Манай орны улс төрийн байдал тогтворгүй байдаг болохоор асуудал шийдэгдэхгүй, бид нэмж оруулсан хөрөнгөө олж авч чадахгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсчих вий гэдэг болгоомжлол бас байгаа.
Гэхдээ бид залуу хүмүүс болохоор концесс эзэмшигчийн хувьд аль болох өөдрөгөөр харж, болгож бүтээх талаас нь хичээж зүтгэж байна. Монголчууд бид цөөхүүлээ. Монголын маань мянга мянга үрс мэндлэх ийм сайхан энергитэй газрыг бүтээн байгуулж байгаагаараа манай хамт олон ихэд бэлгэшээж, бахархаж байна. Тиймээс “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэсэн зарчим барихаас илүүтэй нийгмийн хариуцлагаа хүлээж, компанийн санхүүгийн боломжийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг шийдээд явж байгаа” гэсэн юм.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс захиалагчийн хувьд бохирын шугамын зөвшөөрөл болон нэмж гарч буй төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: “Гадна бохирын шугам хүлээгдэж байгаа нь үнэн. Үндэсний архивын ерөнхий газар насосоо суурилуулахаар шугам татахаар тохиолцсон ч гацаанд орчихоод байна. ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг гараад, ажлын явцтай танилцаж, шийдвэрлэх арга зам эрэлхийлж байгаа. Төсөв мөнгөний тухайд нэмэлт зардлууд гарч байгаа нь ч үнэн. Барилгын зураг 2008 онд хийгдсэн, түүнээс хойш эрүүл мэндийн салбарт технологийн хувьд маш их өөрчлөлт гарсан. Үүнтэй холбогдуулаад гадна тохижилт, вакум мэс заслын өрөө, хүчилтөрөгчийн ханын систем, үйлдвэр зэрэг нэмэлт өөрчлөлтууд хийх шаардлага урган гарч байгаа. Шаардлагатай хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэхээр ярьж байгаа” гэв.
Ямартай ч 300 ортой Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил урагшилж байна. Захиалагч, гүйцэтгэгч хоёр тал ойлголцож ирэх өвлийн утааны өмнө төлөвлөсөн цаг хугацаандаа эмнэлгийг ашиглалтад оруулахаар хамтран ажиллаж байна.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс