ОХУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын газраас цагт 20-40 км-ээр хурд хэтрүүлсэн бол 3000 рублийн торгууль /өнөөдрийн ханшаар 121'950 төгрөг/ ногдуулах, цагт 10-20 км-ээр хэтрүүлсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэдэг болгох санал гаргажээ.
3000 рубль гэдэг нь одоо мөрдөгдөж байгаа торгуулийн арга хэмжээ болох 500 рублиэс /20'325 төгрөг/ зургаан дахин өндөр торгууль аж.
Энэ нь хурд хэтрүүлснээс үүддэг зам тээврийн ослыг бууруулах зорилготой хэмээн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын газрын орлогч Олег Понарьин Төрийн думын сонсголын үеэр хэлсэн байна.
Түүний хэлснээр энэ нь багадаа хоёр жилийн дараа хэрэгжих боломжтой юм байна.
БУСАД УЛС ОРНУУДЫН ЖИШИГ
Их Британид хурд хэтрүүлсэн тохиолдолд 100 фунтийн /343'824 төгрөг/ торгууль төлдөг байна. Түүний зэрэгцээ жолоочид торгуулийн оноо өгдөг бөгөөд гурван жилийн хугацаанд 12 оноо авсан бол хагас жилийн хугацаанд жолоодох эрхийг нь хасдаг аж. Зарим хүчин зүйлээс шалтгаалж хурд хэтрүүлэгч 100-1000 фунтийн торгууль ч төлөх магадлалтай гэнэ.
АНУ-д тухайн муж болон зөрчил гаргасан анхны тохиолдол эсэхээс шалтгаалж торгуулийн хэмжээ ялгаатай байдаг байна.
Эхний удаад зөрчил гаргавал тийм ч өндөр торгууль төлдөггүй бол дараагийн удаа 1000 доллар болон түүнээс дээш хэмжээгээр торгож, бүр хорих ял авч болзошгүй байдаг аж. Мөн АНУ-д оноогоор торгох арга хэмжээ авдаг бөгөөд давтан зөрчил гаргавал жолоодох эрхийг хасдаг байна.
Жишээ нь, Нью-Йоркт цагт 11-30 милиэр (18-48 км/цаг) хурд хэтрүүлсэн бол 90-300 долларын /236'847-789'492 төгрөг/ торгууль төлдөг байна.
Калифорнид 24 км/ цаг хүртэл хурд хэтрүүлсэн бол 35 доллар /92'107 төгрөг/, дунджаар цагт 16-25 милиэр (26-40 км/цаг) хэтрүүлсэн бол 70 долларын /184'214 төгрөг/ торгууль ногдуулдаг байна.
Хэрвээ цагт 160 км-ээс хурдтай явбал Калифорнид анхны зөрчил байсан ч 500 долларын /1'315'820 төгрөг/ торгууль ногдуулдаг аж.
Дэлхийн банкнаас мэдээлснээр 2017 онд АНУ-д жилийн дундаж цалин 60,5 мянган доллар /159'214'220 төгрөг/ байжээ.
Германд суурин газар буюу хотод цагт 70 км-ээр буюу түүнээс дээш хэмжээгээр хурд хэтрүүлсэн бол дээд тал нь 680 еврогийн /2'015'975 төгрөг/ торгууль ногдуулдаг байна. Харин цагт суурин болон суурин бус газраас үл хамааран 10 хүртэлх км-ээр хурд хэтрүүлсэн бол 10-15 еврогийн /29'646-44'470 төгрөг/ торгууль төлдөг аж.
Германд жилийн дундаж цалин 2017 онд 44,5 мянган доллар /117'107'980 төгрөг/ байжээ.
Эх сурвалж: BBC