Суданд улс төрийн эргэлт болж, төрийн эрхийг цэргийн хүчнийхэн авчээ. Харин 1993 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажилласан Омар аль Баширыг өнөөдөр огцруулж, бүхий л эрх мэдлээс нь буулгасан байна. Одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Батлан хамгаалахын сайд, тус улсын анхны дэд Ерөнхийлөгч Авад бен Ауф тэргүүтэй Суданы Цэргийн зөвлөл төрийн эрхийг нэг жилийн хугацаатай авахаар болжээ.
Тус улсын арми удахгүй телевиз, радиогоор албан ёсны мэдэгдэл хийх аж.
Үйл явдал хэрхэн эхэлсэн бэ?
2018 оны арванхоёрдугаар сараас Суданд олныг хамарсан үймээн тасрахаа больсон байна. Хэдхэн хоногийн дотор нийслэл Хартум болон бусад 30 орчим хотод эсэргүүцлийн тэмцэл өрнөжээ.
Иргэд түлш, талх, гурилны үнэ хэт нэмэгдэж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомсдолд орсонд дургүйцлээ илэрхийлээд байгаа билээ.
Тус улсын иргэд түлш, талх, гурилны үнэ хэт нэмэгдэж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомсдолд орсонд дургүйцлээ илэрхийлээд байгаа билээ.
Хоёрдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Омар аль-Башир хямралаас гарахын тулд төв засгийн газрыг татан буулгаж, бүх мужийн захирагчдыг халж, тус улсад жилийн хугацаатай онц байдал зарласан байна. Удалгүй парламент уг үйл ажиллагааг хагас жил болгон богиносгожээ.
АНУ, Их Британи болон Норвеги улсууд тэмцэгчдийн шаардлагыг биелүүлэхийн тулд улс төрийн тогтолцоогоо өөрчлөхийг Суданы эрх баригчдаас шаардсан байна.
Al-Hadath суваг тус улсын Ерөнхийлөгч болон түүнийг тойрон хүрээлдэг төрийн өндөр албан тушаалтнуудыг цэргийн хүчин баривчилсан тухай мэдээлжээ. Ерөнхийлөгчийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хартум нисэх буудалд хөрш зэргэлдээ орон руу нисэх гэж байхад нь саатуулсан тухай мэдээлсэн байна.
Түүнтэй хамт төрд ажиллаж байсан 100 гаруй хүнийг баривчилсан байна.
Нийслэл Хартумд юу болж байна вэ?
Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар Хартум хотын гудамжинд олон мянган хүн цуглаад байгаа аж. Ихэнх хүмүүс Армийн удирдах газрын төв байрны гадна цугласан байна. Тэнд дөрөвдүгээр сарын 6-наас хойш жагсаал зохион байгуулжээ.
Мөн нийслэлд цэргийн хүчнийхэн болон хуягт машинууд зогссон байна. Цагдаагийнхан гудамжинд харагдахаа больжээ. Хартум олон улсын нисэх буудал хаагдсан байна.
1993 онд Омар аль-Башир Ерөнхийлөгч болж, өнөөдрийг хүртэл энэ албыг хашиж байжээ.
Суданд болсон цэргийн эргэлтүүд
Судан улс Их Британиас тусгаарлаж, 1956 онд тусгаар тогтнолоо зарлажээ. 1958 онд тус улсад цэргийн эргэлт болж, маршал Аббуд өөрийгөө анхны Ерөнхийлөгчөөр зарлан тунхагласан байна. 1964 онд тэрбээр төрийн эрхийг эвслийн засгийн газарт шилжүүлжээ.
1969 оны тавдугаар сард тус улсад төрийн эргэлт болж, хурандаа Жаафар Нимейри тус улсын тэргүүн болсон байна. 1971 онд тэрбээр Суданы Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1985 онд генерал Абдель Рахман Сивар ад-Дагаб тэргүүтэй цэргийн хүчнийхэн эргэлт хийж, Нимейрийг буулгасан байна.
Ээлжит цэргийн эргэлтийг 1989 оны зургаадугаар сард зохион байгуулж, одоогийн Ерөнхийлөгч генерал Омар Хасан Ахмед аль-Башир тэргүүтэй Хувьсгалыг удирдах, үндэстнээ хамгаалах зөвлөл хийж, төрийн дээд байгууллага болсон байна. 1993 онд Омар аль-Башир Ерөнхийлөгч болж, өнөөдрийг хүртэл энэ албыг хашиж байжээ.
Эх сурвалж: TASS