Ромын Католик шашны тэргүүн Францис Ватиканы дотоод дүрмийг зөрчин, Өмнөд Суданы удирдагчдийн өмнө сөгдөн сууж, хөлийг нь үнсчээ.
82 настай Пап лам Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит төдийгүй Риек Мачар, Рэбэка Няндэн де Мабиор нарын хөлийг мөн үнссэн бөгөөд түүний гол зорилго нь энх тайвныг сахиулахыг хүссэн явдал юм.
Тэрбээр “Би та бүхнээс зүрх сэтгэлээсээ энх тайвныг сахиулан, ах дүүс шиг эвтэй найртай байгаасай гэж хүсэж байна ” хэмээжээ.
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит босогчдын тэргүүн асан Риек Мачар нар 2013 оны төрийн эргэлтийг зохион байгуулах үеэр 400 мянган хүн амиа алдсан байна. Харин тэд 2018 онд энхийн гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: BBC