“Сонгинохайрхан уулын хишиг” уламжлалт барилдаан Монгол Бөхийн Өргөөнөө боллоо. “Чингис хаан” банкны нэрэмжит энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй чансаа өндөр 128 бөх зодоглов. Ахлах цолтнуудаас улсын харцага Б.Бат-Өлзий Өвөрхангай аймгийн начин Н.Загархоролд нэгийн даваанд, улсын заан Б.Батмөнх Булган аймгийн харцага Д.Пүрэвдоржид хоёрын даваанд тус тус унасан бол улсын заан Н.Түвшинбаяр Ховд аймгийн заан Б.Уртнасанд гурвын даваанд өвдөг шороодов.
Бага цолтой бөхчүүдээс өнгөрсөн жил Ховд аймгийнхаа наадамд үзүүрлэсэн, аймгийн заан Б.Уртнасан, мөн өнгөрсөн жил аймгийнхаа наадамд түрүүлсэн, Өвөрхангай аймгийн арслан О.Наранбаатар нар тун сайн барилдсан юм.
Ийнхүү “Сонгинохайрхан уулын хишиг” 11 дэх удаагийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд долоо даван түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо зургаа даван үзүүрлэлээ. Их шөвөгт улсын начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан нар шалгарав.
Энэ барилдааны түрүү бөх гурван сая, үзүүр бөх 1,5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардлаа.
Т.Түмэндэмбэрэл