Английн Премьер Лигийн 34-р тойргийн тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр буюу Ням гарагт энэ тойргийн онцлох тоглолт “Ливерпүүл” – “Челси” багуудын хооронд болсон юм. “Ливерпүүл” түрүүлэх өрсөлдөөнд үлдэхийн тулд, “Челси” эхний 4 байрт үлдэхийн тулд энэ тоглолтоос ялалт байгуулах нь чухал байлаа. Гэвч тоглолтын эхний үед аль аль баг гоол оруулж чадсангүй. Харин “Челси”-ийн төвийн хамгаалагч Антони Рудигер эхний хагаст бэртэж, Кристенсен талбайд орж ирсэн юм.
Тоглолтын 2-р хагаст талбайн эздийн довтолгоо ширүүсч, 51 дэх минутад Хэндерсоны дамжуулсан бөмбөгийг Садио Манэ мөргөж тооны харьцааг 1:0 болгосон байна. Түүний гоолоос ердөө 2 минутын дараа Мохамед Салах өөрийн ур чадварыг харуулж, торгуулийн талбайн гаднаас нэгэн гайхалтай гоол оруулснаар багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа.
Үүний дараа “Челси”-ийн гол тоглогч Эден Азар хэд хэдэн удаа аюултай довтолгоо зохион байгуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Ийнхүү “Ливерпүүл” 2:0-ийн харьцаатай ялалт байгуулснаар гол өрсөлдөгч “Манчестер Сити”-ээс 2 оноо илүү боллоо. Гэхдээ тэд нэг тоглолт илүү хийгээд байгаа билээ. Харин “Челси”-ийн хувьд 4-р байрандаа үлдсэн ч араас нь яваа “Манчестер Юнайтед”, “Арсенал” багууд 1-2 тоглолт дутуу байна.
Ливерпүүл 2:0 Челси (Премьер Лиг, Энфилд, 53,279 үзэгч)
Гоол: Манэ 51’, Салах 53’
Гарааны бүрэлдэхүүн:
Ливерпүүл (4-3-3): Алиссон; Александер-Арнолд, Матип, Ван Дайк, Робертсон; Хэндерсон (Милнер 77), Фабиньо, Кейта (Вайналдум 66); Салах (Шакири 90), Фирмино, Манэ
Челси (4-3-3): Кепа; Аспиликуэта, Рудигер (Кристенсен 40), Луиз, Эмерсон; Канте, Жоржиньо, Лофтус-Чик (Баркли 75); Хадсон-Одои (Игуайн 56), Азар, Виллиан
Шар хуудас: Аспиликуэта
Бусад тоглолтуудын үр дүн:
Лестер Сити 0:1 Ньюкасл
Тоттенхэм 4:0 Хаддерсфилд
Брайтон 0:5 Борнмут
Бөрнли 2:0 Кардифф
Фулхэм 2:0 Эвертон
Саутхэмптон 3:1 Вулверхэмптон
Манчестер Юнайтед 2:1 Вест Хэм
Кристал Палас 1:3 Манчестер Сити
Хүснэгт:
Баг Т Хо Тэ Хж Гз Оноо
- Ливерпүүл 34 26 7 1 +57 85
- Ман Сити 33 27 2 4 +64 83
- Тоттенхэм 33 22 1 10 +30 67
- Челси 34 20 6 8 +21 66
- Ман Юнайтед 33 19 7 7 +19 64
- Арсенал 32 19 6 7 +25 63
А.Одбаяр