АНУ-ын алдарт гольфчин Тайгер Вүүдс Мэжирийн 15 дахь Мастерс тав дахь цомоо өргөлөө. Тэрээр хамгийн сүүлд 11 жилийн өмнө Мастерст түрүүлээд байсан юм. Одоо 43 настай Вүүдс хамгийн сүүлчийн нүхэн дээрээ хоёр double bogeys хийн гайхалтай эргэн ирж Дастин Жонсон, Скаффел нарыг гүйцэж -13 оноотойгоор ялалт байгуулжээ. Түүний ард бичигдсэн Жонсон, Скаффел нар -12 оноотой удаалжээ.
Тайгер Вүүдс 2005 онд анхны Мастерст түрүүлж байсан ба энэ нь сүүлд түрүүлсэн Аугустагийн талбайд болж байсан нь сонирхолтой. Тэгвэл тэрээр хамгийн сүүлчийн Мэжирийн цомоо 2008 оны “US Open”-д авч байсан байна.
2016, 2017 онуудад мастерсын тэмцээнд оролцсон ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй ахмад тоглогчийн хувьд энэхүү ялалт нь өөрийн хамгийн амттай ялалтуудын нэг хэмээн тэмцээний дараа хэлжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч: Л. Тулга