Өрнөд бүсээс плэйоффт гурав болон зургаагаар гарсан Портлэнд Трэйл Блэйзерс болон Оклахома Сити Тандер багууд цувралын эхний тоглолт “MODA” центрт хийлээ. Юсүф Нуркичийг бэртэлд алдсан ч Блэйзерс талбайн давуу талтай учраас нэн түрүүнд талбайдаа хийж буй тоглолтууддаа хожил байгуулах даалгавартай юм.
Тоглолтын эхний үед Блэйзерс 39 оноо Тандер 25 оноо авсан бол хоёрдугаар үед Тандерын тоглолт сэргэж 23 оноо авсан бол Блэйзерс 15 оноо авснаар эхний хагас 54:48 харьцаатай өндөрлөсөн юм. Тоглолтын хоёрдугаар хагас тоглолт маш сонирхолтой явагдсан бөгөөд маш хүнд тоглолтын эцэст үндсэн цагт 104:99 харьцаатай Портлэнд Трэйл Блэйзерс ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ.
Багийн лидер Дэмиан Лиллард 30 оноо 4 самбар 4 оновчтой дамжуулалт 3 бөмбөг таслалт хийсэн бол С.Ж.МкКоллум 24 оноо 6 самбар, Энес Кантер 20 оноо 18 самбар авч эхний тоглолтод хожиход маш том хувь нэмрийг оруулсан юм. Харин зочдоос Пол Жорж 26 оноо 10 самбар, Рассэлл Уэстбрүүк 24 оноо 10 самбар 10 оновчтой дамжуулалт, Стивэн Адамс 17 оноо 9 самбар авсан ч эхний тоглолтдоо хожигдол хүлээлээ. Цувралын хоёр дахь тоглолт Блэйзерсийн талбайд 10:30 цагт явагдах хуваарьтай.
П.Хатансайхан