Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны дэд ажлын хэсгийнхэн оролцов.
Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, үр дүнтэй ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны, баримтат, түүхэн кино, жүжгүүдийг бүтээн үзэгчдийн хүртээл болгох, цуврал сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ-ээр олон нийтэд хүргэх, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.