Өнгөрсөн долоо хоногт Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсэг, Завханы зүүн өмнөд хэсэг, Хөвсгөл, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 0.0-18.0 мм хур тунадас, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь
- Өмнөговийн Гурвантэст 18.0 мм,
- Ноёнд 10.0 мм,
- Завханы Цагаанчулуутад 14.3 мм,
- Цагаанхайрханд 12.0 мм,
- Баянхонгорын Шинэжистэд 11.0 мм, Бууцагаанд 10.4 мм оржээ.
Өчигдөр өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баянхонгорын өмнөд 0-1 см зузаан цастай байна. Бусад нутгаар дулаарч цас хайлсан байна.
Агаарын хамгийн их температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +12...+17 градус байв. Хамгийн дулаан нь 14-нд Сэлэнгийн Хушаатад +25 градус хүрч дулаарсан байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байсан боловч сүүлээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн хонолоо.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурав.
Улаанбаатар хот орчмоор: 8-нд 0.0 мм хур тунадас орлоо. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, хугацааны сүүлээр зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурав. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -1...-6 градус, өдөртөө хугацааны эхээр +3...-8 градус, хугацааны дунд үеэр дулаарч +11...+16 градус байв.
www.tsag-agaar.gov.mn